Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 18. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй харагчин тахиа өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ердийн өдөр. Шинэчлэлт хийхийг хүсч буй энэ ордныхон төлөвлөгөөгөө дахин авч үзэх хэрэгтэй. Мөнгө санхүүгийн байдалдаа анхааралтай хандах хэрэгтэй, ялангуяа өглөөний цагаар. Дэлгүүр хэсч буй хүмүүс түрийвч болон эд зүйлсээ болгоомжтой авч явах хэрэгтэй. Мөн худалдан авах зүйлээ сайтар шалгаарай. Эрүүл мэнддээ анхаар. Эрүүл хоол хүнс хэрэглэж байнгын хөдөлгөөнтэй байх нь чухал. Идэж уухаа хэтрүүлэх хандлагатай байна.
Үхэр (4/20-5/20)
Тэнхээ оруулсан өдөр. Ажлын хариуцлага шаардсан өдөр байх бололтой. Энэ ордныхон бизнесийн гярхай ухаанаа, ажил дээрээ гарах ямар ч асуудлыг шийдвэрлэхдээ ашиглаж бүрэн дүүрэн сэтгэлийн ханамж авах болно. Зарим хүмүүс өнөө орой ажлын дараа илүү цагаар сууж чухал төслөө дуусгах, хэлэлцээр хийх эсвэл орлоготой ажил хийхээр тохирч магад. Эдгээр нь ашигтай арга хэмжээ болохоор та үүнд түүртэхгүй харин ч танд таатай байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Амаргүй өдөр. Хувиараа хөдөлмөр эрхлэгч хүмүүсийн хувьд байгаа байдлыг хэвээр нь орхих уу эсвэл өргөжүүлэх үү гэдэг асуудал босч ирж, цухалдуулж болох юм. Бизнесийн асуудлаар сэтгэлээ нэг их зовоох хэрэггүй. Зөн совингоо дагаж, яг одоо хиймээр байгаагаа л хий. Дараа нь буцаж асуудлыг хяна үзэх хэрэг гарлаа ч учраад байх хор хөнөөл байхгүй. Хэрэв бизнест чинь хөнгөн тэрэг, ачааны битүү эсвэл задгай машин хэрэг болбол үнэ, саналуудыг харьцуулан судал. Гэхдээ боломжтой бол сарын эх хүртэл шинэ унаа авахаа хойшлуулсан нь дээр. Ах дүү нартайгаа нийлж суух үеэр гарч болох хэрүүл маргаанаас зайлсхий.
Мэлхий (6/22-7/22)
Урьд өдрүүдийн зөрчилт нөхцөл байдал сайжирна. Од эрхсийн байрлал танд ашигтай болж удаан боловч найдвартайгаар ирээдүйн амжилтын сууриа үргэлжлүүлэн тавь. Энэ өдөр хувийн уулзалтанд таатай. Гэвч хуучинсаг үзэл, шатлан захирах ёсонд татагдах нь эв найрамдалтай харьцаа тогтооход саад болно.
Арслан (7/23-8/22)
Хүнд өдөр. Замбараагүй байдал ба зөрчилдөөн тохионо. Хэн нэгний түргэн яриа уур бухимдлыг төрүүлнэ. Гэвч та амьдралаас зугтаах хэрэггүй. Жолооч нар санаанд оромгүй замын үйл явдалтай учирч болзошгүй тул туйлын болгоомжлол шаардлагатай. Тайван байх нь чухал. Таагүй зан авир гаргах нь явган зорчигчийг осол аваарт өртүүлж мэднэ. Түүхээ эргэн дурсахыг хүсдэггүй хүмүүс дахин түүхтэйгээ учирдаг гэдгийг анхааруулж хааяа өнгөрснөө эргэн харж байх нь сануулж байна.
Охин (8/23-9/22)
Ажлын амжилтын талаарх бодлууд энэ өглөө сэтгэлийг тань зовоох боловч үдээс хойш аажмаар арилна. Бодол санаагаа цэгцэлж, аль замаар явахаа бод. Та урагш хөдлөн, өөрийн зорилго уруугаа дөхөхөд тааламжтай. Та хүсч байдаг зүйлээсээ айх хэрэггүй. Өөрөө өөрийгөө хамгаал, дагалд. Зөв хүмүүстэйгээ зөв зүйлийг ярих нь таны хүслийг биелүүлэхэд тустай. Сар таны өөрийн орд дээр байрласнаас илүү дур булаам байж, бусдыг өөртөө татаж чадна. Гэвч та даруухан байх нь чухал. Бусдыг өөрийн бодсон шигээ байлгах хэрэггүй.
Жинлүүр (9/23-10/22)
Урам зориг оруулсан өдөр. Өнөөдөр хүсэл мөрөөдөл тань бодит болон хувирч болзошгүй. Хэдийгээр төөрөгдөл, тодорхойгүй байдал үргэлжилсээр байх боловч асуудлыг шийдвэрлэх чадвар нэмэгдэнэ. Од эрхэсийн нөлөө таны хувийн болон дотно харьцааг тодотгож, ингэснээр танд хэн нэгэнтэй хамт байх хүсэл хүчтэй төрнө. Энэ өдрийг хүртэл онцгой нэгэнтэй гүнзгий холбоог үүсгэхийг хүсээгүй хүмүүст сайнаар нөлөөлөх боловч нөгөөтэйгээр амрагтай хүмүүст таагүй зүйлийг авчирч болох юм. Зарим нэг нь дампууралд өртөн сэтгэлээр унаж болзошгүй.
Хилэнц (10/23-11/21)
Хэрэв танд тусгай газар байдаг бол тэндээ ганцаар байх өдөр мөн. Бусад хүмүүс таны өгөөмөр занг хүлээн зөвшөөрнө. Та бусдад чадлынхаа хэрээр тусалвал сэтгэлийн баяр жаргалыг эдэлнэ. Таны хүүхэд, хайр, өөрийгөө илэрхийлэх зэрэг асуудлуудтай холбоотой саад бэрхшээл арилна. Дараагийн хэдэн сард бүтэлгүйтсэн зарим ажлаа дахин хийхэд бүтэмжтэй. Тогтворгүй хайрын асуудлаа сонирхолтой болгохыг хичээ. Энэ өдөр мөн аливаа бичиг цаасны ажил, зохиол бүтээлээ шалгаж цэгцлэн, дараагийн шатанд шилжүүлэхэд таатай.
Нум (11/22-12/21)
Гариг эрхсийн үргэлжлэх цохилтонд бэлд, гэхдээ урагш ахихад тань саад хийх боломж бүү олго. Та бол хэзээ ч бууж өгдөггүй. Таны мөн чанар аз жаргалтай, дэвшилттэй байна. Аяллаар явах нь таныг хүчтэй болгож стресс, оюуны алжаалаа тайлах гайхалтай амсхийлт болно. Сонирхол төрүүлсэн сэдвээр суралц. Та суралцаад эхэлбэл энэ нь таныг амьдралдаа өөрчлөлт хийхэд өдөөж өгнө.
Матар (12/22-1/19)
Тогтворгүй өдөр. Өнөөдөр од эрхэсийн зүгээс нэлээд таагүй нөлөө үзүүлэх бөгөөд таныг ямар нэг зүйл хийхээсээ өмнө сайтар бодож, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Өнөөдөр жижиг сажиг алдаа эндэгдэл олон тохиолдох бололтой. Өөрийн яаруу, түрэмгий занг дарахын тулд дасгал хөдөлгөөн хийж аль болох идэвхтэй байхыг хичээ. Энэ нь таныг нэлээд хүлээцтэй тайван болоход туслах болно. Машин болон зарим нэг цахилгаан эд хэрэгсэл эвдрэх магадлал их байх боловч танд тэр бүхнийг засах хангалттай мөнгө төгрөг байхгүй байх бололтой.
Хумх (1/20-2/18)
Сайн өдөр. Урьд өмнөх алдаа болон санаа зовоох явдлаас болгоомжил. Өнөөдөр эмэгтэйчүүд хатуу шийдвэр гаргаж, үүрэг даалгавар биелүүлэхэд хүрнэ. Эрэгтэйчүүд баяртай хүнтэйгээ болзоонд явснаар тэдний амьдралын чадамж, сэтгэл санаа дээрдэх болно. Уран бүтээлийн эрч хүч нэмэгдэнэ. Ажлыг барьж аваад эхлүүлсэн л бол заавал гүйцээ. Ойр дотны найзууд тань хувийн харилцаанд оролцоно.
Загас (2/19-3/20)
Хөдөлгөөнтэй өдөр. Уран бүтээлийн эрэл хайгуул хийх, шинэ мэдлэг эзэмших гар урлалд суралцахыг од эрхэс таашааж байна. Шинэ ажил эхлэх байраа сэлгэх эсвэл тохижуулахад таатай. Энэ өдөр зөн билэг найдвартай ажиллагааг хослуулан ажиллах хэрэгтэй. Таны бодол үнэн зөв ,цагаа олсон байх болно. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Хуулийн шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн асуудлынхаа талаар хамаатан садан эсвэл мэргэжлийн хүнээс зөвлөмж ав. Орой эерэг сэтгэлгээтэйгээр гэртээ ор.