Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт холбогдох хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн өчигдөр хянан хэлэлцлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн 87.1, 133.1, 263.2, 111.2-т зааснаар 2 жил 4 сар хорих, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт Эрүүгийн хуулийн 87.1, 133.1-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулаад байсан юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, ялтнуудын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл зөв байна хэмээн үзлээ. Харин Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн, тэнсэж тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар болов. Ийнхүү тэнсэн харгалзах ял авсан дээрх эрхмүүдийг үдээс хойш хорихоос суллалаа.
Shuum.mn