Америкийн ABC телевизийн хөтлөгч, алиа хошин нэвтрүүлэг бэлтгэдгээрээ дэлхийд алдартай Жимми Киммел өнөөгийн олон улсын байдлын талаар ээлжит нэвтрүүлгээ бэлтгэжээ. Энэ удаад Жимми ноён Обама НҮБ-ын чуулганы үеэр авахуулсан зурган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржийн нүүрийг тагласан болон НҮБ-ын чуулган хэрхэн өвөрмөц болдгийг онцолжээ. Түүнийхээр бол НҮБ-ын чуулган дээр ирсэн гадны төлөөлөгчид дандаа алиалагч нар байдаг бөгөөд жилд нэг удаа улсынхаа зардлаар Нью-Йоркт ирж, зугаалангаа НҮБ-ын индэр дээрээс уураа гаргадаг юм байна. НҮБ-ын чуулганы хуралдаанд суухаар ирсэн гадны төлөөлөгчид улсынхаа нэрийн цагаан толгойн дарааллын дагуу суудаг аж. Үүнээс болж, азгүй Ирланд улсын төлөөлөгч хамгийн их сөргөлддөг, бүс нутгийн хүчтэй өрсөлдөгчид болох Ирак болон Израйль хоёр улсын дунд суудаг байна. Мөн хаа байсан дэлхийн хоёр захад байдаг хоёр арлын улс Ямайк болон Япон улсуудын төлөөлөгчид нэг дор суудаг. НҮБ-ын чуулган дээр ноён Обама Израйль болон Палестин улсууд хоорондоо найрсаг харилцаатай байхын тулд тулд бие биенийхээ тэс ондоо зүйлийг эрж хайж байхаар аль болох бие биенийхээ ижил төстэй зүйлүүдийг эрж хайхыг санал болгосон байна. Харин алиа хошин хөтлөгч Жимми Киммел Израйль болон Палестин улсууд ижил төстэйгээр нь эстрад урлаг болон диско хөжгмийнхөө хөгжлийг бие биеээсээ хайхыг санал болгож байна. Учир нь Израйль болон Палестин улсуудын эстрад урлаг гэж там байдаг байна. Обама мөн хоёр улс учраа олж, бие биенээ ойлгохын тулд TIMESHARE буюу хэн хэн нь газраа харилцан адил тэгш эрхтэйгээр өмчил гэсэн утгатай мэдэгдэл хийснийг хөтлөгч Жимми мушгиж, жилийн эхний зургаан сард Палестинчууд Йерусалемыг мэдэлдээ ав. Дараагийн зургаан сард Израйльчууд Йерусалемыг өмчил гэж тайлбарлажээ. Эцэст нь Жимми Обама, Элбэгдоржийн нүүрийг тагласан зурагны сэдэв рүүгээ орсон юм. Жимми анх Обама хэний нүүрийг тагласныг мэдээгүй юм байна. Сүүлд нь Обама Монгол Улсын Ерөнхийлөгчийн нүүрийг тагласныг, Монгол Улс Ерөнхийлөгчтэй гэдгийг, Монгол гэж улс энд дэлхийд байдаг гэдгийг олж мэдсэнээ хошигнож хэлсэн байна. Ингээд Жимми Монгол Улс Ерөнхийлөгч Элбэгдорж хэн болох талаар судалжээ. Жиммигийн хошигносноор бол Элбэгдорж эхнэр 5 хүүхэдтэй. 4 удаа Парламентын гишүүнээр сонгогдсон. Хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. Ардчилсан орнуудын удирдагчдын барагтай бол хүрч чаддагүй улс төрийн өндөрлөгт хүрч чадсан хүн учир ардчилсан орны дарангуйлагч гэж хошигносон байна. Гэхдээ дэлхий дээрх хамгийн азгүй хүн гэнэ. Зураг болгон дээр санаатай ч юмуу санаандгүй ч юмуу дандаа хэн нэгний эсвэл ямар нэг юмны цаагуур орчихоод байдаг гэмтэй гэж хэлжээ.
Shuum.mn
Shuum.mn