Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул :халтиргаа гулгаа үүсч зам, даваа хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
2016 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 21-нээс аравдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21, 22-нд зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 21, 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.