УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг нар БЗД-ээс хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон гишүүд. Хотын төвөөс зайтай тус дүүргийн хувьд иргэдийн ая тухтай амьдрах орчин, ялангуяа гэр хорооллын айлуудын орчин нөхцөл эрхэм гишүүдийн санааг ихээхэн зовоодог асуудлын нэг гэнэ. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг шинэ зуунд хөл нийлүүлэн алхах орчныг бүрдүүлэхэд ихээхэн анхаардаг бөгөөд өнгөрсөн зун гэр хорооллын иргэдийн интернетжүүлэх ажлыг хийсэн бол энэ удаад УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай хамтран гэр хорооллын бяцхан жаалуудад зориулан “Хүүхдийн бичил парк” байгуулсанаа өнөөдөр хүлээлгэн өглөө.
Улаанбаатар хотын дүүргүүдээс хүн амынхаа тоогоор олонтойд тооцогдох БЗД 265 мянга гаруй хүн амтай бөгөөд үүнээс бага насны хүүхэд 27,3 хувийг эзэлдэг байна. Ялангуяа хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ихтэй ажилгүйдлийн тоогоор ч өндөр үзүүлэлттэй тус дүүргийн гэр хорооллын оршин суугчдын хувьд хүүхдийн сургууль цэцэрлэг хүрэлцээ бага хүүхдийн тоглож наадах орчин ахуй нөхцөл байхгүй зэргээс шалтгаалан эрхэм гишүүд энэ удаад гэр хорооллыг түшиглэсэн хүүхдийн паркийг 470 сая төгрөгөөр байгуулжээ. Хүүхдийн парк БЗД-ийн Ботаникийн хүрээлэнд байрлах бөгөөд 8-9 төрлийн тоглоомтой хүүхдийн тоглох аюулгүй орчныг дээд зэргээр хангасан зэргээрээ давуу талтай бөгөөд гэр хорооллын дунд баригдсан энэ парк Улаанбаатар хотын дүүрэгт байгуулагдаж байгаа 2 дахь бичил парк юм. Өмнө нь СХД-т Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Кекшүзан Д.Батбаяр нар мөн ийм паркийг байгуулсан нь дүүргийнхээ иргэдийн талархалыг хүлээгээд байсан юм.
Юутай ч гэр хорооллын бяцхан жаалууд очих газартай, бас маш хямд буюу 400-800 төгрөгөөр тоглох өөрийн гэсэн парктай болж гэр хорооллын бяцхан иргэдийн нар нь гарч байна. Харин энэ ажлыг үргэлжлүүлэн авч явах ажил дүүргийн эрх мэдэлд шилжих бөгөөд одоохондоо хүүхдүүд ээлж дарааллын дагуу үнэгүй тоглох бөгөөд ирэх жилээс дээрх тарифийг мөрдөж эхлэх юм байна.
УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭСЭГ