Хэдхэн хоногийн өмнө буюу аравдугаар сарын 20-ны түүхэн чухал өдрийг бид мэдэх мэдэхгүйн завсар өнгөрүүлэв. Тэртээ 1945 оны энэ өдөр Монголын ард түмэн бүх нийтийн санал асуулгад идэвхитэй оролцож 100 хувийн саналаар Тусгаар тогтнолоо баталгаажуулж байжээ. Тухайн үед нийт хүн амын 46,3 хувь нь бичиг үсэггүй байсан боловч нийт насанд хүрэгчдийн 98,5 хувь нь санал асуулгад оролцож Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулахад өөрийн хувь нэмрийг оруулсан тухай хэвлэлд бичжээ. 1945 оны наймдугаар сарын 14-нд тухайн үеийн ЗХУ болон Хятад улсын хооронд найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр бүх нийтийн санал асуулгаар Монгол Улсын тусгаар тогтнолыг шийдвэрлэх санал гарсныг ийн Монголын төр иргэдтэйгээ хамт нэгэн санаагаар хичээн зүтгэж хоёрхон сарын дотор амжилттай шийдвэрлэсэн нь Монголчууд бидний бахархах түүхийн нэгэн үйл явдал гарцаагүй мөн билээ.
Энэ онцгой сайхан үйл явдлаас хойш нэгэн жаран өнгөрч Монгол Улсын тусгаар тогтнол маргаангүй болсон мэт боловч Эдийн засгийн хувьд төдийгүй Засаглалын хувьд бид дархлаагүй, эмзэг хэвээр байна.
Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу...
Энэ онцгой сайхан үйл явдлаас хойш нэгэн жаран өнгөрч Монгол Улсын тусгаар тогтнол маргаангүй болсон мэт боловч Эдийн засгийн хувьд төдийгүй Засаглалын хувьд бид дархлаагүй, эмзэг хэвээр байна.
Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу...