logo
Авлигын улмаас уул уурхайн салбар 1 тэрбум доллараа алджээ

Авлигын улмаас уул уурхайн салбар 1 тэрбум доллараа алджээ

2016/10/28
Буркина Фасо Улсын парламентын хорооны хийсэн мөрдөн шалгалтаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд авлига, хээл хахууль болон удирдлагын буруу үйл ажиллагааны улмаас тус улсын уул уурхайн салбарт 1 тэрбум шахам долларыг алдсан болохыг тогтоожээ.

Парламентын хороо гурван сарын турш ажлынхаа дүнг саяхан танилцуулаад засгийн газрын сайдын албан тушаал хашиж байсан гурван хүн болон Ерөнхийлөгч асан Б.Компаорегийн ахыг авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай гэжээ.

Мөрдөн шалгалтыг хийсэн хорооны даргын мэдэгдсэнээр 2005 -2015 оны хооронд уул уурхайн салбараас улсын санд орох ёстой байсан 551 тэрбум швейцар франк буюу 920 сая доллар ор мөргүй алга болсон байна.

Баруун Африкийн энэ орныг сүүлийн 30 жилийн турш удирдсан ерөнхийлөгч Компаоре ард түмний шахалтаар 2014 онд суудлаасаа огцорсон юм. Энэхүү өөрчлөлтийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газар авлигатай тэмцэх талаар амлалт өгсөн бөгөөд хуучин засгийн үед сайдын албан тушаал хашиж асан хэд хэдэн хүнийг 2015 онд баривчлан шалгаж эхэлсэн боловч авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь нилээд хүнд хэцүү сорилттой тулгараад байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш