logo
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

2016/10/28

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 29-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангархыг анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан,  бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм хүйтэн байна.


2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэлүүд

Дээш