Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн холбоонд Олон улсын модон бөмбөгийн холбоо /ОУМБХ/-ноос өнгөрсөн есдүгээр сард олон улсын тэмцээнийг тус аймагт амжилттай зохион байгуулсныг үнэлэн нэг сая 200 төгрөгний дөрвөн иж бүрэн модон бөмбөгийн хэрэгсэл болох цохиур, бөмбөг, хаалга зэргийгөчигдөр хандивлалаа.
Хандивыг ОУМБХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын модон бөмбөгийн холбоо/ММБХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Д.Гантөмөр, тэргүүлэгч гишүүн Д.Цэрэнболд, Т.Бат-Очир нарыг Спортын төв ордонд хүлээн авч албан ёсоор гардуулав.
ММБХ, Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн холбоо, "Залуу Монгол" корпорациас хамтран өнгөрсөн сарын 15-17-нд Дархан хотын модон бөмбөгийн талбайд Монголын модон бөмбөгийн нээлттэй олон улсын дөрөвдүгээр тэмцээнийг амжилттай зохион байгуулж ОХУ, Хятадын Тайвань, Казакстан, Герман, Монгол зэрэг орны 140 орчим тамирчид оролцож ур чадвараа сорьсон юм. Тус тэмцээнийг ОУМБХ-ны техникийн төлөөлөгч Ник Хуан хүрэлцэн ирж зохион байгуулалт сайн болсныг онцлон тэмдэглэсэн юм.
Цаашид энэ спортын хэрэглэлийг Дархан-уул аймагт байнгын үйл ажиллагаатай модон бөмбөгийн талбайд ашиглан хүүхэд, залуучуудад зааж сургах, чөлөөт цагийг нь зохистой өнгөрүүлэхэд хэрэглэх, тамирчдыг бэлтгэхэд зориулах юм.
Д.Өлзий