Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг хилээр гаргахыг хориглосон. Гэтэл тэр өнөө өглөө БНСУ-ын Инчоны нисэх буудал дээр явж байгаа талаар эх сурвалж дөнгөж сая мэдээллээ. Ц.Мянганбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа бөгөөд түүнийг хууль бусаар ашигт малтмал олборлосон, орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийсэн хэмээн үзэж буй. Энэ хэргээс нь болж түүнийг мөрдөн байцаагч, прокурорын зөвшөөрөлгүйгээр хилээр гаргахыг нь хориглосон юм. Харин мөнгөтэй, эрх дархтай эрхэм Мянгаа захирал аль хэдийнэ хилийн дээс алхчихаад монголчуудын хөл хөдөлгөөн ихтэй Инчоны олон улсын нисэх буудалд нэлээд додигор явж байна гэнэ