logo
Мэндчилгээ

Мэндчилгээ

2016/10/29

Энэ өдөр Монголын Сайтын холбоо үүсэн байгуулагдсны  7 жилийн ой тохиож байна.

Монголын Сайтын Холбоо байгуулагдсан цагаасаа цахим хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэх  чиглэлийг барьж ажиллан, гишүүн сайтуудынхаа эрх ашгийг  хамгаалах, хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын Сайтын Холбоо  цахим орон зайд хэвлэн нийтлэх эрхийг хамгаалж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсний зэрэгцээ  Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форумыг амжилттай зохион байгуулж, Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулганыг хуралдуулж, Цахим сэтгүүл зүйн хүрээнд мөрдөн ажиллах Улаанбаатарын цахим тунхагыг олон нийтэд  хүргэж ажиллалаа.

Монголын Сайтын Холбоо гишүүн  сайтууд оюуны өмчийг дээдлэн, мэдээ болон контент үйлдвэрлэлдээ бусдын мэдээллийг зөвшөөрөлгүй авахгүй байх зорилт тавин ажиллаж байгаа төдийгүй  гишүүн сайтуудынхаа  сэтгүүлчдийн мэдлэг ур, чадварыг дээшлүүлэхэд илүү анхааран,  энэ чиглэлээр олон сургалт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

7 жилийн ойг тохиолдуулан Монголын Сайтын Холбооны Удирдах зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн гишүүд, гишүүн сайтууд, тэдгээрийн удирдлага, редакци, сэтгүүлчид болон  хамтран ажиллаж ирсэн албан байгууллагууддаа 7 жилийн  ойн баярын мэнд хүргэе.

Цахим сэтгүүл зүйн хөгжил дүрэлзэн бадрах болтугай. 

Монголын Сайтын Холбооны ажлын алба

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш