Их Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд болж өндөрлөлөө. Барилдаанд чансаа өндөр 128 бөх хүч үзэн барилдаж, Архангай аймгийн Булган сумын харьяат, энэ жилийн баяр наадамд үзүүрлэж, Улсын арслан цол хүртсэн Ренчинбямбын Пүрэвдагва түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын өсөх идэр начин Э.Энхбат нар үлдэв.