Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
Монголын Үндэсний Музей
09.00 цагт: “Цайны зам” эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал болно. Хуралд эрдэмтэн судлаачид оролцож Цайны замаар замаар хэн, хэрхэн аялж байв, цайг хэн, хэрхэн, хаанаас тээвэрлэж байв гэх мэт олон сонирхолтой сэдвээр илтгэл тавина. Утас: 99989545, 99109355
Хан-Уул дүүрэг
09.00 цагт: ХУД-ийн Соёлын төвийн баруун талд дахин төлөвлөлтөөр барьсан орон сууц хүлээлгэж өгнө. Нийслэлийн Засаг дарга С.Батболд оролцоно. Утас: 325044
Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн
09.00 цагт: Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгийн номын сангийн нээлттэй өдөрлөг болно.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг
10.00 цагт: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийн архаг халдвартай Эрүүл мэндийн салбарын ажилчдыг эмчлэх аяны нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтэд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж, Оном сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар, Монос группын Ерөнхийлөгч Д.Хүрэлбаатар нар болон эрүүл мэндийн салбарынхны төлөөллүүд оролцно. Утас: 70122006
"Танан" төв
10.30 цагт: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 16 дугаар Их хурал болно. Хуралд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 21 аймгийн салбар зөвлөлийн өмгөөлөгч нар төлөөлөгчөөр оролцоно.
Хан-Уул дүүргийн спорт ордон
12.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөрсөг спорт тэмцээн нээлтээ хийнэ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр оролцоно. Утас: 99050453, 88080750