2016 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 9-14 htb хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 htb дулаан, бусад нутгаар 3-8 htb хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 htb хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10,11-нд зарим газраар цас орно. Салхи 8-нд Алтайн уулсаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 10,11-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 8,9-нд өдөртөө бага зэрэг дулаарна.