logo
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2016/11/09

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар үүлэрхэг, баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгороор 11-16 хэм, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын саваар 6-11 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд зүүн хагаст, 11-12-нд зарим газраар цас орно. Салхи 12-13-нд зарим газраар, 10,11-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө  6-11 хэм  хүйтэн байна.  Хугацааны сүүлчээр дулаарна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш