"Сахиулсан тэнгэр” МУСК-ны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Золжаргалыг үзэгчид хамгийн их таашааж байна. Уг уран бүтээлд туслах дүрийг бүтээсэн жүжигчин Г.Лхагвацэдэн буюу Жижгээгийн рейтинг түүнээс хавьгүй илүү болж, кино найруулагчдын анхаарлыг ч татаж эхэллээ. Ойрын жилүүдэд туслах дүрээр үзэгчдийг ийнхүү байлдан дагуулсан жүжигчин байхгүй.


Тэрээр эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд гэр бүлийн хүн нь караокены бизнес эрхэлдэг чамгүй хөдөлмөрч бүсгүй бий гэх. Харин түүний эцэг, эх нь Багануурт амьдралаа өнгөрүүлсэн, ажилчин хүмүүс аж. Г.Лхагвацэдэн нь өдгөө Маск продакшнд харьяалагддаг.



