АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хандан мөн нэгэн мэдэгдлийг хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд, Хот суурин газрын гэр хорооллын оршин суугч хэн боловч Монгол улсын Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхийнхээ хүрээнд байгалийн баялагаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцыг өрх бүрт олгох эрх зүйн орчныг бий болгох асуудлаар Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танд удаа дараа шаардлага хүргүүлж байсан билээ.
С.Батболдын хууль санаачлах эрх, Монгол Улсын Засгийн Газрын тэргүүний хувьд хот суурин газрын гэр хорооллын иргэд, Монгол хүний эрх ашгийг хамгаалах хүсэл эрмэлзэлгүй байдалд дүгнэлт хийж Монгол улсын үндсэн хуулийн дөчин гуравын нэгд зааснаар “Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно”, мөн дөчин дөрөвдүгээр зүйлд “ Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал уул асуудлыг дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг биелүүлэхийг шаардаж С.Батболдын тэргүүлсэн стандарт бус засгийн газрыг 2011 оны 11 сарын 25-ны дотор огцрохыг шаардаж байна гэжээ.