logo
Есөн гишүүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

Есөн гишүүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

2011/10/28
Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос УИХ-ын гишүүн Н.Батбаярт хаягласан нэгэн мэдэгдлийг гаргажээ. Тэд Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьсан есөн гишүүний улс төрийн үйл ажиллагааг тууштай дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд, АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж Монгол улсад үндсэн хуулийн хямрал нүүрлэж,  стандарт бус Засгийн газар хууль хэрэгжүүлэх чадамжгүй болсонд харамсан УИХ-ын 57-р тогтоолын хэрэгжилтийг шаардаж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах асуудлыг тавьж буй УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Ганхуяг, Д.Балдан-Очир , Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Ц.Шинэбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын улс төрийн үйл ажиллагааг тууштай дэмжиж байгаагаа мэдэгдэж байна. Оюу толгойн төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх хүртэл Та бүхэнтэй хамт Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө тэмцэх саналаа илэрхийлж байна гэсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш