logo
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

2016/11/14

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуургатай байхыг анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудйн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 19-24 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 15-нөөс 11 дүгээр сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 16-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 17-18-нд зарим газраар цас орно. Салхи 15-нд Алтайн уулсаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш