logo
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

2016/11/16

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахын онцгойлон анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Хөвсгөлийн уулс болон баруун аймгуудыг зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ховдын өмнөд, Увс, Завханы хойд хэсэг болон  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,  Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүсийн нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19,20-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 18-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш