logo
“Залуучуудын хөгжил ба бидний ирээдүй” хэлэлцүүлэг болно

“Залуучуудын хөгжил ба бидний ирээдүй” хэлэлцүүлэг болно

2016/11/16
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран Нийслэлийн залуучуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцүүлэх, зөвлөмж гарган шийдвэр гаргах түвшинд хүргүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, санал санаачлагыг  дэмжих зорилгоор 2016 оны 11-р сарын 17-ны өдөр Монголын хүүхдийн ордны  бага танхимд зохион байгуулах гэж байна.
 
Хэлэлцүүлэгт Нийгмийн идэвхтэй залуучууд, Залуу гэр бүлийн төлөөлөл, Хувийн аж ахуй эрхлэгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Оюутан залуус, Ажил идэвхтэй хайж байгаа залуучууд, Залуучуудын хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл зэрэг нийтдээ 100 гаруй залуучууд оролцоно. 
   
Хэлэлцүүлгээс Залуучуудын хөгжлийн талаар тулгамдсан асуудал, тэдний нийгмийн харилцаанд оролцох оролцоог дэмжих чиглэл, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн үйлчилгээний хэрэгцээг тус тус тодорхойлж оролцогчдоос гарсан саналуудыг холбогдох байгуулага албан тушаалтанд хүргүүлнэ. Уг хэлэлцүүлгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээ, сурвалжлага бэлтгэх боломжтой гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш