Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээс үзвэл 11 дүгээр сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд тохиолдоогүй онцгой хүйтэн байх төлөв гарчээ.
Тодруулбал, энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шууран, зам даваа хаагдах нөхцөл үүсэхээр байна.
11 дүгээр сарын 17-нд нутгийн хойд хэсэг, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Туул голын хөндий, Дархадын хотгороор -42-47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-40 градус хүрэхийг анхааруулж байна.