logo
Цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой өр төлбөрийг эцэслэн шийднэ

Цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой өр төлбөрийг эцэслэн шийднэ

2016/11/17

Төсвийн зарим байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдон гарсан төсөвт урьдчилан тусгах боломжгүй дараах зардалтай холбоотой асуудлыг 2016 оны есдүгээр сарын есний өдрөөр тасалбар болгон эцэслэн шийдвэрлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Үүнд:

-Цалин хөлс, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг өр төлбөрийг барагдуулах;

-Байгууллага нь татан буугдсан, чиг үүрэг нь орон тооны хамт цомхотгогдсоны улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад хууль тогтооомжийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал;

-Бүтцийн өөрчлөлттэй холбогдох шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үүрэг бүхий комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааны тусгагдаагүй нэмэлт зардал, татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсан байгууллагын архив, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан бусад зардал зэргийг эцэслэн шийдвэрлэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш