logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2016/11/21

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 23. Сумъяа гараг. Их морь одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй
Суудал: 
Огторгуй

Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Анхаарлаа төвлөрүүлж чадна. Шинэ бүтээлч төсөл амжилтыг авчирна. Бизнесийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авснаар төслийнхөө аюулгүй байдлыг хангаж чадна. Энэ ордонд байрлах шинэ cap ашигтай эхлэл, нэр хүнд шинэчлэгдэхийг амлаж байна. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эрсдэлийг үүрэхэд бэлэн бай. Олон хүмүүс одоогийн ажилдаа азгүй, сэтгэл ханамжгүй байгаа мэт сэтгэгдэлтэй байна. Та ажил мэргэжлийн байр сууриа ахиулан сэтгэл ханамжийг олж авахыг хичээ.


ҮХЭР (4/20-5/20)

Ямар ч тохиолдолд эрс шийдвэр бүү гарга. Таны хамгийн сайхан сэтгэл гаргасан үйлдлүүд тань таны эсрэг эргэж болзошгүй. Хувийн амьдралд хүндрэл учрах магадлал өндөр байна. Та гомдомтгой эсвэл хартай зангаасаа болж хайрттайгаа харьцаагаа сэвтүүлэх эрсдэл гаргана. Та өөрөө зөв гэж үзсэнийгээ юу ч болж байсан амьдралд хэрэгжүүлэхээр зүтгэх нь харьцааг тань муутгана. Өөрөө хүч үл хүрэх болон нийт хүн төрөлхтний асуудлыг бүү үүрүүл.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сэтгэлийн хөдөлгөөнтэй өдөр. Өнөөдөр та тун завгүй байхдаа бэлд. Ирж буй 2-3 өдөр хууран мэхлэлт гарах учир болгоомжтой бай. Буруу ойлголцол бас болзошгүй тул хэрэв та хүмүүс танаас юу хүсээд байгааг ойлгохгүй байвал асуух хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөн өндөр байгаа тул ярвигтай асуудалтай орооцолдохоос зайлсхий.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Аз туршсан өдөр. Эрдэм мэдлэг ба мэдээлэл бол таны амжилтанд хүрэх түлхүүр. Гэвч чухал даалгавруудаа хийгээгүй орхисны нь хувьд асуудалтай байна. Хамгийн сайн арга хэмжээ бол тайвширч, хямралаасаа гарч, хийж чадах бүхнээ хийх юм. Шүүхэд дуудагдах ба очихгүй байх юм уу эсвэл дараагийн долоо хоногт үргэлжлүүлэхээр гуйхыг зөвлөж байна. Хэрэв энэ нь гарцаагүй бол очихын өмнө санхүүгийн бичиг баримтуудаа дахин дахин нягтлан шалгах хэрэгтэй. Бусад хүмүүстэй харьцахад төвөгтэй байдал таны дэвшлийг нураах боловч энэ нэг их удаан үргэлжлэхгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Бүтээлч байна. Асуудал, сэтгэл гутрал нь эерэгээр шийдэгдэх болно. Өөрийн эргэн тойрондох нөхцөл байдлыг өөрчил. Шийдэл нь энгийн байх болно. Сүүлийн үед таны түншлэл хүндрэлтэй байсан бол өнөөдөр сайхан харилцаатай байх болно. Хэтэрхий үнэтэй тусах хуулийн асуудлыг нүүр тулан ярилцана. 2 талын мэдүүлгийг авч үзэн, тэнцвэртэй ханд. Гадаадад аялах төлөвлөгөө хойшлуулах шаардлага гарна.


ОХИН (8/23-9/22)

Та ажил дээрээ сармагчин ойд үсчих шиг л үсчинэ. Хувиар ажиллагсад түншүүддээ амлалт өгөхөө түр хойшлуулаарай. Хүмүүстэй ялангуяа, харь орныхонтой гэрээ хэлэлцээр хийхэд төвөгтэй байна. Та магадгүй, өөрийнхөө худлаа зүйлийг илчилж болзошгүй. Тиймээс одоогийн эхлүүлэх гэж буй ажилдаа хээл хахуульгүй шударга хандах нь зөв. Ийш тийшээ үсрэхээсээ өмнө сайн төлөвлө. Эс тэгвээс туйлын их харамсах алхам хийнэ. Ганц бие хүмүүс хэн нэгний хайраа илчлэлтэнд татагдана.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Үр бүтээмжтэй өдөр. Удаан хугацааны зорилгынхоо төлөө тэмцэж байх энэ үеэр ажил төрөл тань өндөр үр бүтээлтэй байна. Хүсэл эрмэлзэл дээд цэгтээ хүрнэ. Хэрвээ та өөрийн бүхий л хүч чармайлтаа хийж байгаа зүйлдээ зориулбал аливаа ажлыг амжилттай гүйцэтгэж чадах нь дамжиггүй. Санхүүтэй холбоотой санаанд оромгүй эргэлт ирж болзошгүй. Хэрвээ та сурахыг хүсч байгаа бол энэ өдөр өргөдлөө өгөх нь таатай. Хэрвээ та аян замд гарахаар зэхэж байгаа бол бэлтгэлээ ханган, тийзээ захиалахад өлзийтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Тайвшруулсан өдөр. Өдөр тутам хийдэг тогтмол үйл ажиллагаа нь тав тухтай, баяр баясгалантай байхын эх үүсвэр болно. Удаан хугацаанд уулзаагүй хуучны андтайгаа санаандгүй таарч харилцаа холбоогоо сэргээн, элдэв зүйлийг ярьж хөөрөлдөнө. Сэтгэл уярам бодол санааныхаа ачаар хүүхэд насныхаа тухай төсөөлөн бодно. Айлд өргүүлсэн хүүхдүүд төрсөн эцэг эхээ хайхаар шийдэж магадгүй. Дараагийн хоёр өдөр гэр бүлийнхээ олох боломж байна. Хэрвээ хуралдаа оройтсон бол яарахгүй байхыг хичээ.


НУМ (11/22-12/21)

Тантай хамтран ажиллахаар ханддаг, танаас сэтгэл санааны болон ажил хэргийн дэмжлэг байнга хүсдэг нэгэн итгэлийг тань алдаж өнөөдөр та ихээхэн уур бухимдал, харамслаар өнгөрөөх болно. Гэхдээ үүнийг засаж залруулж болох тул зүгээр л орхи. Гэрлэлт болон хүүхэд олох гэр бүлтэйгээ өнгөрөөх нь таатай байна. Томоохон худалдан авалт хийхэд таатай өдөр. Ажлын уулзалт болон гэрээ хэлэлцээр дээр амжилттай байх болно. Ямар ч хэлэлцүүлэг дээр та гайхшруулж чадна. Танд зайлшгүй амралт хэрэгтэй байна.


МАТАР (12/22-1/19)

Мэдрэмтгий өдөр. Од гараг таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлж, таны бүхий л мэдрэхүй сэргэх болно. Ирэх сард бизнес санхүүгийн тогтвортой байдал танд маш их хэрэгтэйг ойлгох бөгөөд боломжийг алдахгүй байхыг хичээ. Өөрийн бодит орлогоо сайтар тооцсоноор мөнгө төгрөгөө зөв зохицуулж чадна. Хайр дурлалын харилцаа амжилттай байх бөгөөд энэ боломжийг ашиглан өөрсдийнхөө талаар илүү ихийг мэдэхийг хичээ.


ХУМХ (1/20-2/18)

Нилээд ашиг тустай өдөр. Ажил хэрэг сайн явагдана. Харин гадаад байдлаа өөрчлөх цаг болсон байна. Гэр бүлийн тогтвортой байдал бий болно. Амжилтаа алдахгүйн тулд улам хичээ. Сүүлийн үед албан тушаал ахих тал дээр ямар ч ахицгүй байсан бол өнөөдөр ихэнх нь ийм боломжтой болно. Та ажил хэргийн шинэ төсөл хэрэгжүүлэх гэж буй бол нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг авбал дээр. Удаан хугацааны туршид зээлүүлсэн мөнгөө авна. Мөн хэмнэх зуршил чинь давамгайлж байна. Хайртай хүндээ анхаарал хандуулахаа мартуузай.


ЗАГАС (2/19-3/20)

Сэтгэл тогтворгүй өдөр. Ажлаар та гадаад явах, санхүүгийн эрсдэл учирч болзошгүй байна. Үүнээс гарах аргын хайж олох хэрэгтэй. Санаа бодол үйл хөдлөлөө нэг хэвшмэл байдлаа гаргах хэрэгтэй бөгөөд ингэж чадвал танд ойрын тань хүн санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Энэ ордныхон угийн гөжүүд зантай бөгөөд үүнийгээ хаана гаргахыг мэддэг. Бусдад өөрийн бодлоо тулгах нь соёлгүй зан бөгөөд харин үүний оронд зүгээр инээмсэглээд өнгөрөх нь алсдаа хэрэгтэй.

Сэтгэгдэлүүд

Дээш