logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ

2016/11/22

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 24. Ангараг гараг.  Бага морь одтой, таван шар мэнгэтэй шар бич өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага
: Нэр өнгө
Суудал: 
Ус

Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан унах улирал 6 цаг 42 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Нийгмийн ажлууд таныг идэвхтэй байлгана. Та сонирхолтой сэдвээр бусадтай маргалдана. Хайр сэтгэлд азтай. Та хамтдаа цагийг өнгөрөөхөөр гадуур гарна. Та буруу зүйл хийж болзошгүй бөгөөд ирээдүйдээ таагүй байдалд орохгүйн тулд уучлалт гуй. Хэн нэгэн таныг өөрийн хосоо болгох гэж оролдоно. Таны дотоод сэтгэл дайны талбар мэт байх ба энэ нь таны зүрх болон бодлоо тэнцвэртэй байлгах гэсэнтэй холбоотой. Тайвширч, бясалгал хийн уг асуудлын талаар ярилц. Санаа зоволтоо орхи. Учир нь хариулт цагаа болохоор ирнэ.


ҮХЭР (4/20-5/20)

Сансарын эрч хүчийг эзэмших өдөр. Гэрлэн бүрхүүл, амьдралын эрч хүч, дур булаам байдал нэмэгдэнэ. Энэ өдрийг харилцаа холбоо тогтоох, уулзалт зохион байгуулах, уран бүтээлийн эрэл хайгуул хийхэд зориул. Янз бүрийн ажил, жижиг сажиг зүйлүүдэд ихээхэн хүч зарах нь гэвч санасандаа хүрэхгүй. Олон хүнтэй газраас зайлсхий. Та олон нийтийн сэтгэл хөдлөлд автаж болзошгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хурц өдөр. Энэ өдөр холимог чиг хандлагатай бөгөөд жижиг сажиг асуудлууд, тайван бус уур амьсгалыг авчирна. Уйдаж залхах эсвэл ядаргаатай өдөр өнгөрөнө. Хэдийгээр та бодлоо сарниулахаас зайлсхийх боловч бүтээлч санаанууд хялбархан орж ирэх болно. Бүх төрлийн харилцаандаа болгоомжтой ханд. Хэрэв бусадтай үл ойлголцол үүсвэл санаачлага гаргаж учрыг нь түргэн ол. Тиймээс томоохон хэрүүл маргаан үүсэх барьж, тайтгарахыг хичээх хэрэгтэй. Хэдийгээр гаргах хүчин зүтгэл чинь ядраах ч гэсэн тусгай арга хэмжээ таатай болж өнгөрөх болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Зоригжуулах өдөр. Бие махбодын энерги доод түвшиндээ очих тул цаг хугацаа шаардсан, хэцүү даалгавруудыг хойшлуулсан нь ухаалаг шийдвэр болно. Гэхдээ таны зохион байгуулах чадвар яг одоо оргилдоо хүрч байгаа тул эмх замбараагүй байдлаас гарахад тохиромжтой цаг. Ажилладаг газраа, гэртээ ажлын өрөөгөө, агуулах саваа цэвэрлэх нь таныг илүү үр бүтээлтэй, үр дүнтэй ба бүтээмж өндөртэй байхад туслана. Хамтын зорилго ба харьцааг нээлттэй болгох нь ирээдүйн аз жаргал руу хөтлөх зөрөг болж чадна.


АРСЛАН (7/23-8/22)   

Ажил дээрээ өөрийн чадварыг харуулах нь ажил олгогчид сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Ажлын өөр талбарт шилжих нь харамсалтай зүйл болно. Энд таны харилцаа хүндхэн байна. Дур хүсэл хүчтэй байна. Өөрийн болгож чадахгүй хүнд сэтгэл татагдах болно. Түүний тухай бодохоос зайлсхийх хэрэгтэй.


ОХИН (8/23-9/22)

Таагүй өдөр. Санхүү болон хайранд анхаарал төвлөрөхөд хэцүү байна. Хэрвээ та энэ өдөр хэн нэгэн хүнтэй танилцан үерхэж эхэлвэл тэр хүн тань жирийн биш мөн таньд тохирох хүн биш байж болзошгүй. Тэгээд ч энэ харьцаа тань удаан үргэлжлэхгүй тул дур булаам харагдах хүнийг бүү шохоорхоорой. Бусадтай зугаацан цэнгэхэд таатай өдөр биш. Мөн өөрийгөө гайтай хэцүү ажилд бүү зовоогоорой.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Амар амгалан өдөр. Танд итгэл төрүүлэм өдөр ирэх шинжтэй. Бусадтай хамтран ажиллаж цагийг хурдан тааламжтай өнгөрөөнө. Таны зүрхийг булаасан нэгэнтэй таатай яриаг өрнүүлэх бололтой. Ургуулан бодох чадвар таны бизнесийн заль мэх, овсгоог нэмж, энэ өдөр нилээдгүй ашигтай зүйлийг хийж чадна. Хайр сэтгэлдээ их хүч зарцуулбал хожим шан нь ирнэ. Энэ өдөр та бал сараа төлөвлөхөд таатай. Тэтгэвэртээ гарагчид хамгийн гайхалтай цагийг сонгох тул бүх зүйл таны хүссэнээр болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өглөө бодлоо хэлэхээсээ өмнө дахин бод. Бусад хүмүүс өөрсдийн хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд энэ талаарх таны хэлсэн юуг ч хүлээн авна. Аливаа ажлыг хийхдээ анхааралтай бай. Цаашид гарах үр дүнд бэлтгэлтэй байх нь чухал. Хуулийн холбогдолтой асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болох бөгөөд юу ч байсан үүнийг шийдвэрлэвэл тухайн хэрэгт урьдчилан бэлтгэж, энгийн бодит аргаар асуудлыг урагшлуулна.


НУМ (11/22-12/21)

Таны хувь заяаны од өнөөдөр үнэхээр гийж байна. Сугалаанаас хожил авах, эсвэл томоохон ажлын санал ирэх зэрэг үйл явдлууд болж магадгүй. Энэ бүгдэд сэтгэл санаагаа бэлэн байлгаж апиваад сандрал тэвдэлгүй байхыг хичээх хэрэгтэй. Бүр бага цалинтай санагдсан ч шинэ ажлаас бүү татгалз. Дурын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэгтэй. Магадгүй үрэлгэн байдал мөнгө таныг буцаах замыг хааж болзошгүй тул хянамгай бай.


МАТАР (12/22-1/19)

Урам зоригтой өдөр. Өнөөдөр өрсөлдөгчдөө өөрийгөө хэн гэдгийг харуулах өдөр. Бараа бүтээгдэхүүн зарах ажил амжилттай байж, асуудлыг шийдэх чадвар тань маш өндөр байх болно. Таны төсөөлж ч байгаагүй зочин гэрт тань ирэх бөгөөд түүнтэй өнгөрсөн үеэ дурсан цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүл. Та ямар ч ажлыг гайхалтай эрч хүчтэйгээр хийж дуусгах болно. Хайр дурлалын харилцаа нэлээд эргэлзээтэй байдал үүсгэх бөгөөд сонирхолтой болзооны урилга ирэх болно. Гэр бүлийнхэнтэйгээ гадуур зугаалж сайхан амрахыг хичээ.


ХУМХ (1/20-2/18)

Осолтой өдөр. Зарим зүйлд маш тогтвортой хандана.Ямар нэгэн далд дарамт шахалтыг мэдэж байх хэрэгтэй. Энэ нь буруу цагт буруу зан аашийг өдөөхгүй.Таны эргэн тойронд хэн нэгэн гэвэл та ямар нэг зүйлийн талаар буруу дүгнэлт хийхээс болгоомжил. Аз жаргалтай байх хөтөлбөр гарга. Хэн нэгний уруу таталтанд бүү авт.Үнэнийг гуйвуулсан, бусдын нэмж хачирласан цуурхалд яаран дүгнэлт хийсний хэрэггүй.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр бүхэлдээ хүнд байх боловч ямар нэгэн эрсдэл гарахгүй. Өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад бичиг баримтын хувьд алдаа гарсан байж болох хэдий ч үүнийг засч залруулж болно. Хоёдмол утга санаатай тодорхой бус үг хэллэгүүдийг анхаарч бүх бичиг баримтуудыг нухацтай шалган үзэх хэрэгтэй. Таныг азын тэнгэр удахгүй эвээх тул аливаа зүйлд хайнга хандахгүй байхыг бодоорой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш