logo
Ч.Өлзийсайхан: Үнэн бодит мэдээллийг ард түмэнд хүргэх нь чухал байна

Ч.Өлзийсайхан: Үнэн бодит мэдээллийг ард түмэнд хүргэх нь чухал байна

2016/11/28

Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хорооны хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 22-нд хэлэлцэж гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжигдэж, УИХ-д өргөн барихаар болсон.

Мянга мянган хилчдийн өмнө хүлээлт үүсгээд байсан уг хууль ашгүй хэлэлцэгдэх болоод ирэхэд зарим хүмүүс мэдээллийг мушгин гуйвуулж, ташаа мэдээлэл тарааж, улс төржүүлж байгаад харамсалтай байна. Цахим ертөнцөөр хилийн цагдаа болгох хуулийн төсөл өргөн барилаа гээд ард түмнийг мунхруулсан мэдээлэл их явж байна.

Тэртээ 1993 онд батлагдсан энэ хуулийг 23 жилийн дараа шинэчлэн боловсруулж байна. Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хилийн цагдаа гэх нэг үсэг, үг ч байхгүй. Та бүхэн parlament.mn сайт руу орж хараарай. Тэнд хилийн тухай хуулийн шинэчлсэн найруулгын төслийг бүрэн эхээр нь тавьсан байгаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн орлогч дарга, хурандаа Ж.Бямбасүрэн нар ярилцлага өгсөн байгаа олж уншаарай. Бид зөвхөн үнэн бодит мэдээллийг л ард иргэдэд хүргэхийг чухалчилж байна.

Хил хамгаалах ерөнхий газрын ОНХА-ны дарга, ахмад Ч.Өлзийсайхан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш