Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг газрын тосны" Петро Чайна Дачин Тамсаг" компанийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан 21 хүн нэр, гарал үүсэл нь үл мэдэгдэх шингэн зүйл хэрэглэсний улмаас хордож дөрөв нь амь насаа алдсан хэрэг энэ сарын 26-нд гарсан талаар бид мэдээлж байсан билээ.
Энэ хэргийн дагуу УМХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг, эмч нарын баг тус аймагт ажиллаж гамшгийн хор хөнөөлийг арилгах, саармагжуулахаар ажиллаж байна.
Хордсон иргэд 26-43 насны хүмүүс байгаагаас одоогоор хүндэвтэр гурван хүн, эрчимт эмчилгээнд таван хүн байгаа юм. Хордогсдод хордлого тайлах, хоргүйжүүлэх эмчилгээ хийж байгаа гэсэн мэдээллийг эмч нар өгсөн. Уг хэргийг аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар шалгаж байна.
Иргэдийн хордсон шингэнийг Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулсан, хараахан хариу нь ирээгүй байгаа. Баттай бус мэдээлллээр бол Монгол иргэд Хятад гал тогоонд хэрэглэдэг гал өдөөгч бодисыг архи хэмээн уусан бололтой.