Саудын Арабын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан ханхүү Султан Бин Абдул-Азиз 10 сарын 22-нд таалал төгссөн талаар бид мэдээлж байсан. Арабын ертөнцийн болон лалын ертөнцийн улсуудын тэргүүнүүд Саудын Арабын ханхүү Султаны оршуулгын ёслолд оролцож, салах ёс гүйцэтгэхээр Саудын Арабын нийслэл Риядад хүрэлцэн ирээд байна. Ханхүү Сутам ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авсан байна. Морокко, Турк, Еритрия, Мавритани, Сенегел, Иран, Малайз, Афганистан, Судан, Египет, Сири, Катар болон Кувейт зэрэг лалын шашинт орнуудаас төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Султан Бин Абдул-Азиз уг нь өв залгамжлах ёстой байсан юм. Саудын Арабын хаан Абдулла өв залгамжлагчаараа одоо Дотоод хэргийн сайд асан ханхүү Найефийг сонгох магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Хэдийгээр хоцрогдсон хаант засагтай, эмэгтэй хүний эрх ихээр зөрчигддөг гэж шүүмжлэгддэг боловч Хаан Абдулла эдийн засгийг чөлөөлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, боловсрол болон нийгмийн салбар дахь шашны оролцоог багсгаснаар Саудын Арабыг сүүлийн хэдхэн жилд хамгийн орчин үеийн улс болгож чадсан юм. Ханхүү Султан Батлан хамгаалахын сайд байсан тул Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь гарцаагүй.
Саудын Араб нь газрын тос олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг. Мөн Саудын Арабад лалын шашинтнуудын жил болгон очдог шашны ариун Мекка болон Медина зэрэг газрууд байдаг тул яахын аргагүй лалын төдийгүй, Арабын ертөнцийн чухал тоглогч улс юм. Мөн Ойрхи Дорнодын бүс нутагтаа эрх ашиг, нөлөөний төлөө Иран улстай өрсөлддөг юм.
Shuum.mn