Мэдээж тэд олимпийн аварга ширээний теннисийн тамирчидтай харьцуулахад хаана нь ч хүрэхгүй. Гэхдээ Ву болон Конг нар Робот дундаа бол ширээний теннисийн мастерууд юм. Энэ роботуудыг Жежианг их сургуулийн оюутнууд зохион бүтээжээ. Тэдний нүдэнд нэг секундэд 120 дүрсийг процессор руугаа дамжуулах чадвартай камер суулгажээ. Роботууд мэдрэгчээрээ теннисны бөмбөг буух газрыг урьдчилан тооцоолдог байна.
“Бид ширээний теннис тоглодог робот бүтээхээр сонгож авсан. Учир нь теннис бол Хятадын уламжлалт спорт, мөн маш их техникийн ажиллагаа шаарддаг. Байрлал, бөмбөг хаана буухыг таах гээд ер нь л хэцүү шүүдээ. Роботууд маш хурдан хугацаанд бөмбөгний хурд, буух газрыг урьдчилан тооцоолж байгаад хариу цохих ёстой” гэж Жежианг их сургуулийн робот зохион бүтээдэг лабораторийн эрхлэгч Шион Ронг ярьсан байна.
Зохион бүтээгчид илүү уян хатан, илүү мэдрэмжтэй, хурдтай, яг л хүн шиг үйлдэл хийдэг Робот зохион бүтээхээр зорин ажиллаж байна. Тэдний теннис тоглодог робот зохион бүтээсэн гол шалтгаан нь хэн нэгэн тамирчин ганцаараа бэлтгэл хийхээр бол роботыг ашиглаж болоход оршиж байгаа юм байна. Зохион бүтээгчид 4 жил ажилласны хүчинд уг роботоо зохион бүтээжээ. Одоо тэд роботууддаа илүү хурц өнцгөөс цохих, эргүүлэгтэй цохих, хурдан шаламгай хөдлөх зэрэг хөдөлгөөнүүдийг нэмж програмчлахаар ажиллаж байна. Хэрэв тэдний бүтээл амжилттай болох юм бол хүн төрөлхтнийг роботууд теннисийн тэмцээнд сорих нь ээ.
Shuum.mn