logo
Үс засуулахад тохиромжгүй

Үс засуулахад тохиромжгүй

2016/11/30

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 1. Буд гараг. Эрхтэний тэнгэрт одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага
: Өтлөх үхэхүй
Суудал: 
Ус

Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Сайн өдөр. Энэ долоо хоногт чухал даалгавар хийж байгаа оюутан сурагчид эрт эхэлвэл үр бүтээлтэй байх болно. Өнөөдөр танд их хэмжээний урам зориг төрөх болно. Хийж буй даалгаврынхаа сэдвийг нягтлан судалж байгаа тань амжилтанд хүрэхэд нөлөөлөх болно. Өглөөгүүр хийж буй ажилдаа завсарлага авах нь ажлын явцыг маш ихээр бууруулах болно. Хүмүүсээс сонссон мэдээллийг лавлаж тодруулах хэрэгтэй. Хов жив худал байх магадлалтай. Мөн мэдээллийг буруу дамжуулах хандлагатай.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр ачаалал ихтэй, уулзалтаар дүүрэн байх болно. Эсвэл хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Сексийн ба хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан, өөрийн хүчинд итгэх итгэл бэлэглэнэ. Та өөрийн гэсэн хэв маяг, амьдралын тухай ойлголттой бөгөөд таны хайрт энэ сонирхлыг чинь хуваалцдаг байлгахыг хичээ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Тодорхой өдөр. Харилцааны чадвар ба тодорхой дүрслэн бодох чадвар чинь өндөр түвшинд байгаа тул зөв бизнесээ олж хийх эсвэл хувийн асуудлаа шийдэхэд хэцүү биш байх болно. Од гаригийн нөлөөгөөр үгээр илэрхийлэх ба үг яриа хэрэглэх чадвар чинь дээшилнэ гэдгийг илэрхийлж байна. Та энэ завшааныг ашиглаж хайртай хүмүүстээ сэтгэлээ нээх болон бусдад бодож байгаагаа илэрхийлж болох юм. Төлөвлөгдөөгүй зарлага зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдийг чинь хязгаарлах тул сонголт хийхдээ зөв эсэхийг нь тунгаах хэрэгтэй. Гэвч хэрүүл маргаанаас зайлсхийхийн тулд эв эеийг хичээх хэрэгтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хашир хянамгай өдөр Өнөөдөр олон үйл явдал тохиож байгаа ч, түргэн зангийн эсрэг сануулга өгч байна. Хэрэв боломжтой бол шийд гаргах гэж бүү яар. Хамтрагчид тань тусламж хэрэгтэй байна. Гэр бүлийн асуудлаас болж гутранги болж магадгүй. Тэд чамаас тусламж авч болно гэдгийг мэдэх нь том өөрчлөлт авчирна. Танд тэдний бодож буй зүйлийн талаар санаа оноо байгаа бол хэлэхээсээ бүү ай. Гэхдээ эелдгээр хэлээрэй. Хэрэв уйдаж байгаа бол гадагшаа аяллаар яв.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны удирдан манлайлах чадвар өндөр байна. Иймээс та бусдыг удирдан зохион байгуулж, зөв шийдвэрийг гаргаж чадах тул аливаа зүйлийг хамтран хийх нь тааламжтай байна. Та их хүнд ажлыг хийхээр уригдаж болзошгүй. Хэдий тийм ч энэ бүхэн тааламжтай бөгөөд амжилттай байна.

 


ОХИН (8/23-9/22)

Сарын сүүлээр далай мэт энергитэй байх ба өнөөдөр улам зоригтой байх болно. Өнөөдөр та баатарын хуяг дуулга өмссөн мэт хамгаалалтай байх бөгөөд энэ боломжийг ашиглан өөрийн хийхийг хүссэн эерэг зүйлсийг айхгүйгээр хийгээрэй. Оюун ухаан, хүчээ зориулж, мөнгө хөрөнгөө зарцуулах шинэ салбарыг эрж хай. Юу ч барьж авсан ирээдүйд та амжилтад хүрнэ. Гэхдээ өөрийн хүч, боломжийг хэтрүүлэх үнэлэх хэрэггүй, хязгаартай гэдгийг сана.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сайн өдөр. Эрх чөлөө хязгаарлагдмал ч амар амгалан байж үр бүтээлтэй өнгөрнө. Та цэнгэл таашаал болон ашигтай байж болох шинэ боломжийг эрж хай. Ажлын ачааллаа дааж давшгүй хэмээн гомдоллохын оронд асуудалд уян хатан хандаж, төлөвлөгөөгөө өөрчил. Аливаа зүйлээс залхах нь үр бүтээмжид сөрөг нөлөөтэй. Оюутнууд хичээл сурлагадаа амжилттай байж, зугаацаж цэнгэх хүсэлд хөтлөгдөнө. Та өөрийн хүсэл зорилгодоо хүрэх алхам хийвэл яг тохирох өдөр.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Төөрөгдүүлмээр өдөр. Энэ өдөр яриа хэлэлцээртэй тань холбоотой асуудал гарч мэднэ. Дотнын хүмүүстэйгээ үүнийг хуваалцахаасаа болгоомжтой бай. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Оролцох чухал уулзалтуудынхаа аяллыг урьдчилан төлөвлөж бай. Ур чадвартай холбоотой мөн гэрт тань олон төрлийн ажил хэргийг хийхэд тусалсан гар урчуудын цалин хөлсийг өгөх хэрэгтэй.


НУМ (11/22-12/21)

Эрч хүчтэй өдөр. Таны ухаан таныг залилж магадгүй. Таны толгой танд юу гэж хэлнэ яг тэрүүгээр нь хий. Таны энерги бусад үеэс илүү их байх болно, учир нь маш сайн төсөл гаргах хэрэгтэй. Та үг хэлээ бодож яриарай. Тэр байтугай тоглоомоор хэлэх гэж буй үгэндээ хүртэл анхаарал тавиарай. Та өөрийн биеэ бод, хэт хүнд юм битгий өргө. Мэдээж та гэртээ очоод далайн давстай усанд орохыг хүсэхгүй л байгаа биз дээ. Та өөрийнхөө мэдрэмжинд итгэ, тэгснээрээ таны төсөл, санаа ялалт байгуулж, захирлын тань сэтгэлд нийцэх болно.


МАТАР (12/22-1/19)

Хэцүү өдөр. Од эрхэсийн нөлөөгөөр та ажлынхаа төсөл төлөвлөгөө, өнгөрсөн үйл ажиллагаа, санхүүгийн асуудлаа дахин нягтлан үзэх шаардлага гарна. Одоо танд өрөө төлж дуусгах, тогтвортой хүчирхэг санг өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ ирээдүйн төлөө байгуулах боломж байна. Нүдээ нээн, сэжигтэй зүйлд анхаарлаа төвлөрүүлж, ямар нэгэн мөнгөтэй холбоотой эрсдэл авахаасаа татгалз.


ХУМХ (1/20-2/18)

Зөрчилтэй өдөр. Аливаа маргаан мэтгэлцээнээс холхон бай. Нэгэн зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд маш тэвчээртэй байх хэрэгтэй бөгөөд чухал зүйлүүдийг орхигдуулахаас сэргийл. Өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлээ юу болохыг олж мэд. Удирдагчийн дүрд тоглох нь таны нэр хүндийг өсгөхөд тийм ч их нөлөөлөхгүй л болов уу. Хэрвээ хайр дурлалын харилцаанд хагарал гарч, мөнгө төгрөгний асуудал үүссэн бол энэ үе бол оройн болзоо зохион байгуулж, хоорондоо ярилцаж асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой үе юм. Магадгүй энэ нь та хоёрын харилцаанд эерэгээр нөлөөлж илүү хөгжилтэй байхад туслах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Ачаалалтай өдөр. Ихэд өрсөлдөөнтэй байх бөгөөд гадаад хүмүүс, томоохон хэмжээний бизнес эрхлэгчид болон нийгмийн олон бүлгэмийн хүмүүстэй уулзаж ярилцана. Ихийг сонсож, тэднээс олон зүйлийг ойлгож авах тул тэдний өмнө маш нээлттэй байх нь чухал. Олон нийт, нийгэмлэгийн ажилд идэвхитэй оролцсоноор ядуу зүдүү, өвчтэй, тахир дутуу хүмүүст туслах боломжтой. Аялал зугаалганд дуртай, оролдлого чармайлт их гаргадаг тул багшлах, хэвлэлийн ажил таны төлөвлөгөөнд зайлшгүй багтсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш