logo
Засгийн газар хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөнө

Засгийн газар хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөнө

2016/12/01
Монгол Улсын Засгийн газраас санаачлан Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн Зөвлөлдөх уулзалтыг “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд маргааш буюу 12 дугаар сарын 02-ны Баасан гарагт зохион байгуулах гэж байна.

Зөвлөлдөх уулзалтын зорилго нь Засгийн газраас хөгжлийн түншүүддээ Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дунд хугацааны стратеги тэргүүлэх чиглэл, зорилтуудыгтанилцуулж, тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг хамтран эрчимжүүлэх хэлэлцүүлгийг өрнүүлэхэд оршиж байгаа юм.

Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын гишүүд, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, гадаад улсын хөгжлийн агентлаг болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад гадаад түншүүдтэй хамтран ажиллах чиглэл, хүрээгээ тохирох ажээ.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш