logo
Уурхайд осолдсон хятад иргэний цогцсыг гарган авчээ

Уурхайд осолдсон хятад иргэний цогцсыг гарган авчээ

2016/12/05

Траншейнд хөлөө гэмтээчихээд босч чадахгүй байгаа тухай дуудлага Дархан –Уул аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын 3 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэй газар дээр нь очиж ажиллажээ. Оршин суух тодорхой хаяггүй, гэр оронгүй, иргэн А /45 настай, эрэгтэй/ зүүн сүүж, зүүн гарын тохойгоор өвдөөд босч чадахгүй байдалтай байсныг гаргаж, яаралтай түргэн тусламж үзүүлсэн байна.  Дуудлагын газарт очиж ажилласан эмчийн үзлэгээр  иргэн А-гийн  биед нь ямар нэг гэмтэл байхгүй эрүүл хүн байна, эмнэлэгт хүргэх шаардлагагүй гэснээр Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсчээ.

Мөн Дорнод аймгийн Онцгой байдлын алба хаагчид нүхэнд унаж осолдсон хятад иргэний цогцсыг татан гаргасан байна. Энэ сарын 3-ны өдрийн 00:38 цагт  Дашбалбар сумын Жараахай багт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-ийн Улааны уурхайн ерөнхий инженер Хятад улсын иргэн С /32 настай, эрэгтэй/ нуралт үүсч ашигладаггүй байсан 40 гаруй метрийн гүнтэй нүхэнд унасан тухай дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх Аврах ангийн зургаан алба хаагч, мөн аймгийн Цагдаагийн газрын зургаан алба хаагч, нэг авто машинтай ажиллаж, хятад иргэний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш