logo
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

2016/12/05

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошуу орчмын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаа, “Нарантуул” ОУХ төв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусууд Монгол Улсын стандарт MNS 5012:2011 “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулж тэдгээрийн орон зайг нөхөх зорилгоор Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулах гэж байна.

Тодруулбал, “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгаж, үйлчилгээг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс буюу өнөөдрөөс болж байна.

Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар зорчигчдод үйлчлэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш