logo
Налайх дүүрэгт “Хууль сурталчилах өдөрлөг” боллоо

Налайх дүүрэгт “Хууль сурталчилах өдөрлөг” боллоо

2016/12/14

Өчигдөр Налайх дүүрэгт “Хууль тогтоомж сурталчилах” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Уг өдөрлөгийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас дүүргийн ИТХ болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Шүүх, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн нээлтэнд дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга, ИТХ-ын дарга Б.Нэргүй, ГХУСАЗЗ-ийн дэд дарга, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон зөвлөлийн гишүүд, холбогдох хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгийн үеэр иргэдэд эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, хууль хяналтын байгууллагатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Цаашид энэхүү өдөрлөгийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа иргэд олон нийтэд нээлттэй болж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоо нэмэгдэх юм гэж Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш