logo
Паралимпийн тамирчин шинэ хиймэл хөлөө туршиж байна

Паралимпийн тамирчин шинэ хиймэл хөлөө туршиж байна

2011/10/29
Хенрих Попов есөн настай байхдаа ясны хавдар тусч зүүн хөлөө тайруулжээ. Гэхдээ  Хенрих амьдралын өмнө бууж өгсөнгүй. Германы тамирчин тэрээр Дэлхийн паралимпын 100 метрийн гүйлтийн алт, мөнгөн медальтай. Хенрих Попов ирэх Дэлхийн паралимпт оролцохоор шинэ хиймэл хөлөө туршиж байна. Түүний шинэ хөлийг Германы  хиймэл эрхтэн үйлдвэрлэдэг зохион бүтээгч Отто Бок хийжээ.
“Шинэ хиймэл хөлөнд өсгий байхгүй. Богино зайн гүйлтэнд тулгуур өсгий шаардлагагүй байдаг. Өвдөгний үе нь хөлөө нугалах, тэнийлгэх, хөл дээрээ зогсоход  маш сайн таарч тохирсон” гэж зохион бүтээгч ярьжээ. 
Мөн Хенрих Попов  Отто Бокийн зохион бүтээсэн “Гениум” гэдэг хамгийн сүүлийн үеийн хэрэгслийг туршиж байна.
“Бидний шинээр зохион бүтээсэн энэ хиймэл хөл нь микропоцессороор удирдаж болдог хамгийн анхны хиймэл хөл. Энэ хөлийг зүүснээр тухайн хүн тэнцвэр алдана гэж санаа зоволтгүй яг л өөрийнх нь хөл шиг л мэдрэмж төрүүлнэ” гэж компанийн менежер ярьсан байна.
Дэлхийн I дайны дараа хөл, гар, эд эрхтнээ алдсан цэргүүдэд туслах зорилгоор анх модон хиймэл эрхтэн хийж эхэлснээр хүн төрөлхтөн хиймэл эрхтэн гэх ойлголттой болсон.  Шинэ хөл зөвхөн Хенрих Поповын амьдралд тус нэмэр болоод зогсохгүй ирэх Дэлхийн паралимпоос нэмж алтан медаль хүртэхэд нь тус болно гэж амьдралын төлөө тэмцэгч тамирчин найдаж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш