logo
Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

2016/12/14
 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар БНЭУ-ын Экспорт-Импорт банкны  1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээртэй холбоотой хуулийн төсөл эгүүлэн татах тухай, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих болон хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ болон Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын дүнгийн талаар салбарын сайдын танилцуулгыг сонсоно.


ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

 
Хэлэлцэх асуудал
 
Засгийн газрын гишүүн
1 Тогтоолд нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоол)
У.ХҮРЭЛСҮХ
2 Ой тэмдэглэх тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
3 Хуулийн төсөл эгүүлэн татах тухай (БНЭУ-ын Экспорт-Импорт банкны  1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр)
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
4 Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөх тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
5 Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн тухай
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
6 Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
С.БЯМБАЦОГТ
7 Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Б.БАТ-ЭРДЭНЭ
8 Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Н.НОМТОЙБАЯР
Б.БАТ-ЭРДЭНЭ
С.БЯМБАЦОГТ
9 Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл
Д.ГАНБАТ
10 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалын төсөл
А.ЦОГЦЭЦЭГ
11 Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
 
Танилцуулах асуудал
 
12 Ажлын хэсгийн хуралдааны дүнгийн талаар (Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс)
Ц.МӨНХ-ОРГИЛ
13 Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын дүнгийн талаар
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
14 Монгол-Германы Засгийн хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний дүнгийн талаар
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
15 Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих болон хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний талаар
Б.ЧОЙЖИЛСҮРЭН
16 Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
А.ЦОГЦЭЦЭГ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш