logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016/12/15
Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 17. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага
:Төрөхүй 
Суудал: 
 Огторгуй

Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Төөрөгдөлд орох өдөр. Өнөөдөр худал хуурмаг явдал маш их тохиолдох бөгөөд хянуур болгоомжтой байхыг сануулж байна. Ямар нэг хэлэлцээ хийх, санхүүгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол бусад хүмүүсийн худал ятгалганд автахгүй байхыг хичээ. Худалдаа наймаатай холбоотой хэлэлцээр таны сэтгэлд нийцэхгүй байвал түр хойшлуул. Мөнгөний асуудалд орсон бол мэргэжлийн хүнээс болон бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй өөрийн хамгийн сайн мэддэг хүмүүсээс зөвлөгөө ав.


ҮХЭР (4/20-5/20)

Таны найз нөхдийн үүсгэсэн жижиг сажиг таагүй зүйлс таны амьдралыг илт хүндрүүлж магадгүй. Гэвч энэ бүх явдлууд хайртын чинь туслалцаатай шийдэгдэх болно. Шинэ ашигтай ажлын саналыг өөртөө ашигтайгаар хэрэгжүүл. Өөртөө бүрэн итгэлтэй байж цаашдын төлөвлөгөөгөө боловсруул. Танд хэн нэгэн атаархсан бөгөөд үүнийг та их юманд бодолгүй зүгээр л орхи. Энэ нь ирээдүйн эрсдэлийг багасгаж байгаа хэлбэр болно. Ахмад настангууд даралтаа тогтвортой байлгаж аливаа гэнэтийн үйл явдалд бэлэн байх хэрэгтэй байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Бүтээлч өдөр. Ханцуйгаа шамлан, хуумгай хийж орхисон үүрэг даалгавраа хийхэд тохиромжтой. Бичиг хэргийн ажлаа ангилж хийх зүйлсийн жагсаалтандаа анхаарч, өмнө хийснээ засах нь танд гайхалтай чөлөөт байдлыг олгох болно. Харилцаа холбоог зохицуулдаг Буд гариг нь хонины ордонд орж байна. Тиймээс дахин наргиж зугаацаж болно. Танихгүй хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Өөрийн хөгжил дэвшилд бүү саад бол. Дур хүслээ илэрхийл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Үйл явдлаар дүүрэн өдөр. Таны харилцаа холбоо ганхаж чичирч болзошгүй. Та юуг үлдээн юуг дуусгах талаар бодно. Аливаад эерэгээр хандах нь эерэг үр дүнг үүсгэнэ. Ирээдүйдээ санаа тавь. Ямар зүйлс буруутгагдаж болохыг бод. Аливааг хэтрүүлэх нь санхүүд тань муугаар нөлөөлнө. Тиймээс гадуур явахдаа түрийвчээ үлдээ. Гэрээ шинэчлэн засварлах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь үр бүтээлтэй. Толгой өвтгөдөг асуудлаа шийдвэрлэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Бухимдал төрүүлэх ямар нэгэн зүйл танд өнөөдөр тохионо. Дарга болон хамтран ажиллагсадтайгаа эвтэй байхыг хичээ. Үг сөрлөө гээд юу ч өөрчлөгдөхгүй. Танд санхүүгийн гэнэтийн өөрчлөлт ирэх болно. Удаан хугацаанд хүлээгдэж байсан төлөвлөгөө тань биеллээ олно. Энэ нь таны амжилтын эхлэл болох юм.


ОХИН (8/23-9/22)

Од гарагийн нөлөө таны дэг журмыг барина. Эдгээр гарагуудийн нөлөө таныг урамшуулан хийсэн ажлыг тань сургамжтай туршлага болгон үлдээнэ. Ажил олгогч, хамран ажиллагч, гэр бүлийнхнээсээ хөндийрөн ажилдаа анхаарал хандуул гэж од гарагс хэлж байна. Бизнесийн хэлэлцээр чухал үйл явдлуудаа маш сэрэмжтэй хянамгай хийхийг анхаар. Эс тэгвээс таны эрх ашгийг орхигдуулсан гэрээ хэлэлцээр хийгдэж болзошгүй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бүтээн бий болгох өдөр. Хэрэв хэт олон цагаар ажилласан бол амралтаа авах тухай бод. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл даргатайгаа өөрийн завгүй цагийн хуваарийг дахин харах тухай ярилц. Хэрэв сайнаар ярьж чадвал хүсч байсан амралтаа авч чадна. Амралтаа гэр бүлтэйгээ өнгөр. Харин өмнө нь цагийг зугаатай өнгөрүүлж эхэл. Зарим хүмүүс ажиллах ёстой цагийг тань сунгах томилолтонд явж магад. Тиймээс өөр ажил хайж эхэл. Хэрэв томоохон байгууллагад ажилладаг бол гэртэйгээ ойрхон шинэ байранд орох тухай бод. Ингэснээр цагийг тань жаахан хэмнэх болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Тэнцвэргүй өдөр. Хүмүүсийн хэлж буй үгийг алдалгүй сонсож, юу хэлэх гээд байгааг нь ойлгохыг хичээ. Өнөөдөр нэлээд өөрчлөлт бий болно. Таны ойр дотны хүний хэлсэн үг, тавьсан санал таныг гомдоож тавгүйтуулбал сэтгэлээр унах хэрэггүй зүгээр л шуудхан үгүй гэж хэл. Өнөөдөр өөртөө зориуд цаг гаргаж, цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүл. Хэрвээ танд амрах боломж байгаа бол амралтаа авч хувийн асуудлуудаа цэгцэл.

НУМ (11/22-12/21)

Ид шидийн гайхалтай өдөр. Өөрийнхөө хамгийн дуртай мөрөөдлийн тухай бод, мөрөөдөх хором бүр чинь зугаатай байж чадна. Үүгээрээ та ирээдүйд байж болзошгүй сайхан зүйлийг тааж мэдэх болно. Таныг хамгийн сайн сайхан хүлээж авна. Харилцаа холбоо нөхөрлөл цэцэглэнэ. Итгэлт үнэнч зан ойр дотны харилцааг гайхамшигтай түвшинд хүргэнэ. Таны их сэтгэлийн тэнхээтэй байна.

МАТАР (12/22-1/19)

Үр бүтээлтэй өдөр. Хичээл зүтгэл, шаргуу ажлаараа та бусдыг манлайлах байх. Та энэ амжилтанд хүрсэн гэдгээ өөрөө ч анзаараагүй. Танд хүссэн зүйлээ хийж, аливаад эргэлзэж тээнэгэлзэхгүй байхыг зөвлөсөн байна. Өнөөдрийн тэнгэр танд олон сайхан зүйлийг мэдрүүлэх болно. Ямар ч асуудал таны өмнө тулгарсан түүнийг шийдвэрлэх хариултаа холоос эрэх хэрэггүй. Зарим нэг хүсч хүлээж байсан мөрөөдлийнхөө хүнийг олох болно. Өөрийн хэн болох, юу хийх ёстой гэдэг дээр бүх зүйлээ зориул. Та бүгдийг хүсч мөрөөдөж байснаараа биелүүлэх болно.

ХУМХ (1/20-2/18)

Ажил хэрэг сайн зохион байгуулснаар эрч хүч авна. Өнөөдөр одод таныг илүү анхааралтай, болгоомжтой, хэрэггүй асуудлаас хол байхыг хүсэж байна. Учир нь эдгээр зүйлд хүргэхгүй. Таньд гэнэтийн олон асуудлууд учирч олон асуудлыг зэрэг шийдвэрлэх шаардлага гарна. Гэртээ ачаалал авснаар саад учирч боломгүй. Та энэ өдөр бусдын сэтгэл санааны байдлаас хамаарах бололтой.


ЗАГАС (2/19-3/20)

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Өдөр тутмын тогтсон хэв маягаа эвдэж, өөрчлөлтөөс таатай байдлыг мэдэр. Нар сар, од эрхэс танд таатай нөлөөллийг үзүүлэх болно. Бодит байдлыг үнэлэхдээ гадаад хүчин зүйлүүдийг мөн давхар харахыг хичээ. Танд өгч буй олон сайхан боломжуудыг алдалгүй ашиглахыг хичээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш