Бүхэл бүтэн 30 жилийг торны цаана өнгөрүүлснийхээ дараа Хэнри Жэймс эрх чөлөөтэй болжээ. Түүнийг 30 жилийн өмнө нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутган торны цаана суулгасан юм. Гэсэн ч Хэнри шоронд ял эдэлж байхдаа буруугүй гэдгээ байнга нотлохыг оролдсоор иржээ.
“Гэм буруугүй” нэртэй хөтөлбөрийн дагуу түүний гомдлын мөрөөр шүүх эмнэлэг дахин хавтаст хэргийг мөрдөж, судалж үзэхэд хохирогч эмэгтэйг хүчирхийлсэн хүний ДНХ Хэнри Жэймсийнх биш болохыг тогтоожээ. Хэнри Жэймс хохирогч эмэгтэйн нөхрийнх нь найз байжээ. Хохирогч мэдүүлэхдээ, хэн хүчирхийлснийг нь сайн мэдэхгүй, танихгүй байна гэж байсан ч удалгүй Хэнри Жэймсийг гэж гэрчилжээ. Хэнри тухайн үедээ гурван гэрчийг байлцуулан гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ нотлохыг оролдсон боловч шүүхээс түүнд батлан даалтын хугацаа ч олголгүй шууд л насаар нь хорих ял оноожээ.
“ДНХ –ийн судалгааг олон дахин маш нарийн хийхэд түүнийх биш гэдэг нь тогтоогдсон. Бид түүнийг буруугүй гэдгийг нотолж чадсан” гэж түүний өмгөөлөгч ярьсан байна.
Хэнри Жэймс буруугүй гэдгээ нотолж, дахин ДНХ-гийн шинжилгээ хийлгүүлэх хүсэлтээ хэд хэдэн удаа гаргасан ч түүний материал архиваас алдагдаж, дөнгөж өнгөрсөн дөрөвдүгээр сард л шүүх эмнэлгийн лабораториос олдож хэрэг манджээ. “Нэгэнт өнгөрсөн цаг хугацаа, нэгэнт өнгөрсөн амьдрал одоо яалтай ч билээ. Харин үлдэх амьдралдаа л эрх чөлөөтэй сайхан амьдарья даа” гэсээр 30 жил хэлмэгдэж торны цаана суусан Хэнри яриагаа өндөрлөсөн байна.
Shuum.mn