logo
Нэр дэвшигчдийн ивээн тэтгэгчдийг зарлаж байна

Нэр дэвшигчдийн ивээн тэтгэгчдийг зарлаж байна

2011/10/29
Улс төрчийг хэн ивээн тэтгэдэг вэ. Обамаг, эсвэл Мишел Бакманыг хэн спонсорлодог бол? Зөвхөн Наскарын нисгэгчид ивээн тэтгэгчид хайдаг биш. АНУ-ын 2012 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа улс төрчдийг хэн ивээн тэтгэж байгааг та мэдэх үү. Нэр дэвшигчид Наскар машины уралдааны жолооч шиг ивээн тэтгэгч компаниудынхаа лого эмблемийг хувцсан дээрээ хадсан байдаг бол мөн амар аа.
Холбооны хуулийн дагуу корпорациуд Ерөнхийөлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг спонсорлох эрхгүй байдаг. Харин улс төрийн ажиллагаа явуулдаг байгууллагууд,  хувь хүмүүс улс төрчдийг ивээн тэтгэж болно. Хэрэв улс төрчдөд Наскар машины уралдааны машины жолоочийн хувцсыг өмсгөвөл Ерөнхийлөгч Обамаг “Майкрософт”, “Комкаст”, “Гүүгл”, Харвардын их сургууль, Калифорнийн их сургууль ивээн тэтгэдэг. Обамагийн хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байгаа, Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Мит Ромнийг “Голдман сакс”, “Кредит Суис”, “Морган Станлей”, “Эйч-Ай-Жи Капитал”, “Барклейс” компаниуд ивээн тэтгэдэг. Харин нэр дэвшигч Рик Перриг татвар, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Райн”, “Мерри Энержи”, “USAA”, “Контран”, “Эрнст энд Яанг” компаниуд ивээн тэтгэж байна. Нэр дэвшигч Рон Полын ивээн тэтгэгчид бусдаасаа эрс ялгаатай. Үүнд, АНУ-ын агаарын хүчин, Арми, тэнгисийн хүчин, “Мэйсон Капитал Менежмент” болон “Майкрософт” ордог. Цорын ганц эмэгтэй нэр дэвшигч гэгдэж байгаа Мишел Бакманыг эрчим хүчний “Карбун Консепт”, “Коллеж Лоан” корпораци, “Эйч-Би”, “Эмпайр”, “Фэйген” компаниуд спонсорлодог. Херман Кэйнийг “Васо Хом”, “Веллс Фарго”, “Хьюстон Тексан”, “Колдспринг Гранит”, “Синко Ресурс” ивээн тэтгэдэг. Жон Хантсмэнийг “Фертитта”, “Ю-Эф-Си”, “Стейшин Касинос”, “Кроу Холдингс”, “Фресиниус Медикал Кэйр” спонсорлодог. Ньют Гинрикийг  “Рок Тенн”, “Поэт”, “Фөрст Фискал Фанд”, “Стэйт Мючуал” даатгалын компани, “Эй-Эф-Эф” ивээн тэтгэдэг. Рик Санторумыг Өмнөд Каролина, “Ю-Эйч-Эс”, “Кимбер”, “Ий-Эйч-Си”, “Акриставист” нар тус тус ивээн тэтгэдэг. Нэр дэвшичид ивээн тэтгэгч компаниудынхаа эмблем логог хувцсан дээрээ хаддаггүй ч хэн ивээн тэтгэж байгаа нь олонд ил байдаг. Сонгогчдын хувьд ивээн тэтгэгч компаниудад сурталчилгаа болж өгдөг. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчид өөрсдөөрөө дамжуулан ивээн тэтгэгч компаниудаа давхар сурталчилж байна гэсэн үг юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш