Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа зарим байгууллагуудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон болон 2016 оны ажлаа дүгнэн цэгнэж, 2017 оны ажлаа төлөвлөхтэй холбогдуулан харьяа газруудын захиргааны чиглэлийн албан тушаалтнуудад “Байгууллага, нэгжийн дотоод үйл ажиллагаанд хууль тогтоомж, стандарт журмыг мөрдүүлж, дотоодын хяналтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг өчигдөр зохион байгуулав.
Сургалтад Захирагчийн ажлын албаны харьяа Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Хот тохижилтын газар зэрэг харьяа 10 байгууллагын хэлтсийн дарга нар, дотоод хяналт, дотоод ажил, хууль, эрх зүйн асуудал хариуцсан албан тушаалтнууд оролцлоо. Мөн Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар зэрэг аудит, дотоод хяналтыг хэрэгжүүлдэг, төрийн албан хаагчийн стандартын удирдлага, арга аргачлалаар хангадаг мэргэжлийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцож, байгууллагад дотоод аудит, хяналтыг хэрэгжүүлэх, төсвийн шууд захирагч нараас удирдах албан тушаалтнуудтай контракт болон үр дүнгийн гэрээ байгуулах, тайлагнах асуудлаар мэдээлэл хийн арга зүйн удирдлагаар хангасан юм.
Захирагчийн ажлын албанаас тайлангийн жилд “Харьяа газруудын дотоод ажилд холбогдох хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх нь” зорилтыг дэвшүүлж, ажлаа бүрэн зөв төлөвлөх, гүйцэтгэл, үр дүнг тооцох, явцын хяналт тавих, ажлаа тайлагнах, болон зохион байгуулалт, захирамжлалын баримт бичиг боловсруулах, тэдгээрийг архивлах асуудлаар хянан зааварлах, зөвлөн туслах ажиллагаа явуулах, ажлын байран дээр үзлэг шалгалт явуулж, зөвлөмж чиглэл өгөх, танхимын болон танхимын бус сургалт явуулах зэргээр ажлын үр дүнд нөлөөлөхүйц тодорхой ажлуудыг шат дараатай зохион байгуулсны нэг нь энэхүү сургалт байв.
Байгууллага бүр өөрийн үйл ажиллагаа, гаргаж буй бүтээгдэхүүн ажил үйлчилгээндээ дотоод хяналтыг хэрэгжүүлж, эцсийн бүтээгдэхүүнийг хугацаанд нь чанартай гаргах, үйл ажиллагаанд МУ-ын хууль тогтоомж дүрэм журмыг баримтлах онол, арга зүйн ойлголт өгсөн үр дүнтэй ажил боллоо гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.