logo
Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

2016/12/20

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёр дугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 22. Ангараг гараг.  Бага морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага
:  Хүрэлцэхүй
Суудал:
Гал

Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Бүтээлтэй өдөр. Та энэ долоо хоногт үдэшлэг, баяр наадмын урилгад булагдана. Хэт их ажилласны дараа нам гүм орчинд байх хэрэгтэй. Иймээс тийш явах эсэхээ сайн бодож үзэх нь зүйтэй. Ачаалал, стрессээ тайлах хэрэгтэй. Та гадуур явж, олны хөл үймээн дунд бужигнах нь сэтгэл санаа болоод эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Харин та сайхан байгальтай газар амар. Улс төрийн бүлгэмд явдаг бол компанит ажилдаа дарагдан завгүй суух бололтой.

ҮХЭР (4/20-5/20)

Хамтын ажиллагааны өдөр. Хэрэв танд харуусаж гэмших сэтгэл төрж байгаа бол чимээгүй газар олж суугаад юу болоод байгаа талаар сайтар бодож тунгаа. Та өөрийгөө зовоохоос цаашгүй учир өнгөрсөн бүгдийг мартах нь зүйтэй. Таны хувьд өнгөрсөн үе бол сэтгэлийн шарх билээ. Та өөрийгөө улам шаналгах хэрэггүй. Уучлал өршөөл гэдэг эхэндээ амаргүй мэт санагдах ч та үүнийг уучлалаар даван гарвал таны өмнө ямар сайхан гэгээ нээгдэхийг төсөөлөхийн ч аргагүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эерэг өдөр. Илүү хүчин чармайлт гаргаснаар танд шагнал урамшуулал авчирна. Та өөрийн тогтсон хэв заншлаа өөрчилнө. Гэвч та хүйтэн хөндий зангаа үлдээн гуньж гутрахыг өөртөө бүү зөвшөөр. Төлөвлөгөөгөө уян хатан байлган хэт хүчлэхээс сэргийл. Гадагшаа гарч цэвэр агаараар амьсгалах нь өөрөө сайныг хийж байгаа хэрэг юм. Эмэгтэй ажилчид тань атаархана. Та уурлахын оронд тэдэнд тусалбал сайн найзууд болж чадна. Энэ үдэш соёлын ажиллагаа сэтгэлийг тань хөдөлгөнө.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та энэ өдөр маш олон тэмдэглэлт үйл явдалтай байна. Хайрыг хүсэн хүлээж байсан ганц бие хүмүүс өглөөн цагаар хэн нэгэнтэй учрах болно. Хэрвээ та маш шургуу хөдөлмөрлөж байсан бол энэ өдөр амарч бүх зүйлийг цэгцэнд нь оруулаарай. Хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь давтагдашгүй таашаал авчирна. Та хүүхдүүдтэйгээ байвал тэд маш хурдан таньд баяр баяслыг авчирч чадна. Гэртээ зочин урих нь мөн танд эерэг нөлөөлөл авчирна.

АРСЛАН (7/23-8/22)   

Хэрвээ шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа бол сайтар уншиж, өөртөө шаардлага тавь, Сүүлийн мөчид толгойгоо гашилтал сууж бэлдэх нь тус болохгүй. Хэтэрхий олон баяр ёслол тэмдэглэх төлөвлөгөө бүү гарга. Учир нь бусадтай хөл нийлүүлэн алхахад хугацаа хэрэгтэй. Шуугиан ихтэй хөршүүд таны тэвчээрийг ихээр барна. Эелдгээр дуу чимээ багатай байхыг тэднээс хүс.


ОХИН (8/23-9/22)

Та бусдыг удирдаж чадна. Санхүүгийн бүхий л асуудалд анхаарлаа төвлөрүүлж, шаардлагаа өндөржүүлж, биелэлтийг хяна. Хамтарсан хөрөнгө оруулалт дээр санаа зовох ба энэ нь танаас дахин нягтлан үзэх, зохион байгуулахыг шаардана. Санхүү тогтворгүй байх ба энэ үед элдэв хандив өргөх нь цагаа олсон бус. Харин та азгүй нэгэнд гараа сунгаарай. Энэ бүхнээс та таашаал авч найз нөхдийн хүрээг тэлнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гайхалтай өдөр. Нэр хүнд тань танд давуу байдал бий болгох болно. Хэрэв хэн нэгэн таныг өөрийгөө танилцуулахаас өмнө таньж байвал нэг их гайхаад байх хэрэггүй. Бизнесийн үйл ажиллагааны үеэр таны зөв цагт зөв зүйлийг хэлж чаддаг гайхалтай чадвар тань танд тус болохоос гадна амжилтын тань гарааг эхлүүлэх болно. Албан тушаал ахих боломж олдсоноор ажил амьдралаа зохицуулахад амар байна. Өөртөө илүү их цаг зарцуулснаар гэр бүлийн уур амьсгал ч зөөлрөх болно. Та компани, албан байгууллагынхаа үйлдвэрчний эвлэлийн гишүүн болохыг зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдөр та сонирхолтой бас хошин зүйлсийг ярьж чадах болно. Хайртай хүнтэйгээ гадуур хооллож өөрсдийн хайранд баяр хүргэ.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил дээрээ жижиг сажиг зүйлд ч хянуур, болгоомжтой хандаж байгаарай. Харин та хийх ёстой ажлаа хойш тавиад амрахаа илүүд үзэх бололтой. Ямар ч нөхцөл байдал үүссэн галын өөдөөс гал авалцуулсны хэрэггүй. Харин ч усаар галыг унтраа. Дэглэм сахих нь хамгийн сайн арга билээ. Харин та ходоод гэдэсний өвчин туссан бол мэргэжлийн эмчид яаралтай хандаарай.


НУМ (11/22-12/21)

Элгэмсэг өдөр. Өнөөдөр хайрттайгаа сүй тавих, хуримаа хийхэд хамгийн тохиромжтой байх болно. Та ажил алба, хайр дурлалын тал дээр хамгийн ашигтай шийдвэрт хүрч чадна. Харин ганц бие хүмүүсийн хувьд жинхэнэ хайраа олох аз өнөөдөр тохиох байх. Таны амралтын үе ойртож байна. Төлөвлөсөн дагуу бүх ажил бүтэмжтэй, гараас гарч эхлэх бололтой. Өөрийн очих дуртай газрын оронд шинэ нутаг үзэхээр замд гарсан ч болно. Та урлагийн бүтээлээс их энерги, хүч авдаг учраас зургийн үзэсгэлэн зэрэг газраар очоорой. Хэт их бодолд автах хэрэггүй.


МАТАР (12/22-1/19)

Хувирамтгай өдөр. Гэрийн ажлаар өөрийн авъяас чадвараа бүү сүйтгэ. Асуудал бэрхшээлийн мөн чанарыг олох арга замыг та олж мэдэх болно. Гэнэтийн зочид таны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж мэдэх бололтой. Гэртээ гараа хумхиад зүгээр суухын оронд олон нийтийн үйл ажиллагаанд идэвхи гаргаж оролцоорой. Орон нутгийн уран бүтээлчдийн үзэсгэлэн танд өөрийн уран бүтээлээ эхлүүлэх урам зоригийг хайрлана. Энэ үеэр зарим айл гэртээ зураачыг урих бололтой. Та ч ялгаагүй очиж айл гэрийн чимэглэл, засалд гар бие оролцоорой. Өнгөний зохицлоос та баяр баяслыг олж авах болно.


ХУМХ (1/20-2/18)

Таатай өдөр. Алхах, дугуй унах гэх зэргээр биеийн дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой. Үүнийг өдөр тутмын мөрдлөгөө болго. Санхүүгийн хүндрэлтэй байгаа бол танд эерэг үр дүн авчрах төсвийн төлөвлөгөө гаргаж болно. Том зүйлд санаа зовохоосоо илүү жижиг зүйлсийг сайн анхаар. Ингэснээр та бүх зүйлийг амархан хийж чадна. Мөн аяллын төлөвлөгөөгөө дуусгах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Төвөгтэй байдал. Өнөөдөр та нэр хүнд, байр сууриндаа илүү анхаарна. Ажилдаа та амжилттай эргэлт хийнэ. Хүч сорьсон ажил ямар нэгэн бэрхшээл чирэгдэлгүйгээр амжилттай болохгүй. Та ямар ч ажлыг дээд зэргээр гайхалтай бүтээх хичээл зүтгэлтэй учир ололт амжилтаараа талархлыг хүлээнэ. Гүйцээгээгүй зорилтууддаа сэтгэл түгшинэ. Эрх мэдэлтнүүд болон хамт олон тань амьдрал бага зэрэг хэцүү байхдаа шударга гэж үзнэ. Зарим зүйлс хуучирч ялзардаг гэдгийг хүлээн зөвшөөр. Та бусдын анхаарлын төвд байх цаг нь иржээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш