logo
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

2016/12/21

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

2016 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 22-нд баруун  аймгуудын хойд болон зүүн аймгуудын зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын  нутгаар, 25-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгороор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 25-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сэтгэгдэлүүд

Дээш