logo
Энэ оны эхний 11 сард 334 зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ

Энэ оны эхний 11 сард 334 зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ

2016/12/26

Энэ оны эхний 11 сард орон нутгийн замд осол ихээр бүртгэгджээ. Улмаар энэ хугацаанд нийтдээ 334 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байна. Тэдний дийлэнх нь орон нутагт хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй, нууцаар хүн зөөдөг тээвэрчдийн машинд суудагтай холбоотой байдаг аж.  

Энэ мэт хууль бус тээвэрчин 3000 орчим байна. Ялангуяа Дархан, Эрдэнэтийн чиглэлд ихээр явдаг болохыг иргэдэд анхаарууллаа. Гол нь иргэд орон нутагт зорчихдоо хот хооронд тээвэр хийх зөвшөөрөлтэй, албан ёсны шууданд суух хэрэгтэйг санууллаа. Энэ тохиолдолд тухайн автобус хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай /GPS/, даатгалтай байдаг. Энэ нь аливаа осол саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгоно гэсэн үг. Мөн хүн тээвэр хийх зөвшөөрөлтэй автобусууд нь техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш