Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 26-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
2016 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 25-30 хэм, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.
2016 оны 12 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 29-30-нд баруун аймгуудын зарим газраар, 31-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.