Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-Зарим аймагт өвөлжилт хүндэрч, орон нутгаас тавьсан хүсэлт, тэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц сангаас нийт 500 сая төгрөг хүртэлх хөрөнгө хуваарилж санхүүжүүлэхийг Сангийн сайдад зөвшөөрлөө.
-Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.