logo
Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа

Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа

2017/01/06

Сүүлийн үед Монголбанкийг тавин мянган төгрөгийн  тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж байгаа тухай мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж байсан ч ташаа мэдээлэл дахин газар авч, улмаар тавин мянгатын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг санаатай байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна.

УИХ холбогдох бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаснаар Монголбанк нь Төв банк  (Монголбанк) –ны тухай хуулийн холбогдох заалтын дагуу  шинэ төрлийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргадаг. Иймд иргэд та бүхнийг хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш