Монголын Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернет орчинд үйл ажиллагаа явуулж байгаа 130 гаруй цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооны III чуулган өнгөрөгч Бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө
Тус чуулганд Монголын Сайтын Холбоонд бүртгэлтэй 135 сайт оролцох ёстойгоос 112 сайт мандатын эрх авч оролцсон байна. Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголын Сайтын холбоо 7 жилийн түүхтэй, цахим салбарын ууган байгууллагын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сайтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн гэж мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлэх, цахим сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх, тэднийг сургах чиглэлээр томоохон ажлуудыг төлөвлөж, амжилттай хэрэгжүүллээ. Цаашид улам бүр хөгжиж байгаа Цахим сэтгүүлзүйн хөгжлийн чиглэлийг зөв тогтоох, хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, интернэтийн болон цахим мэдээллийн хууль боловсруулах зэрэг олон ажилд Монголын Сайтын Холбоо тэргүүлэн ажиллах нь зүйтэй” хэмээн онцлон тэмдэглэж байлаа.
Чуулганд мандатын эрхтэй оролцож байгаа төлөөлөгчид Монголын Сайтын Холбоо төрийн бус байгууллагын дүрмийн дагуу Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэн сонгодог. Үүний дагуу нийт 53 төлөөлөгч Удирдах зөвлөлд сонгогдохоор нэр дэвшснээс 4 төлөөлөгч нэрээ татан 49 төлөөлөгч өрсөлдсөн байна. Доорх нэр бүхий төлөөлөгчид хамгийн олон санал авч Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Үүнд:
1. Ц.Мөнхбаатар / ugluu.mn /
2. Х.Мандахбаяр / zindaa.mn /
3. Б.Цоожчулуунцэцэг / shudarga.mn /
4. Р.Цагаанган / olloo.mn /
5. Э.Батхүү / dorgio.mn /
6. О.Чинзориг / wikimon.mn /
7. Э.Цэнд-Аюуш / urlag.mn /
8. Б.Мөнхдөл / bolod.mn /
9. Ж.Соёл-Эрдэнэ / bataar.mn /
10. Э.Болортулга / shuum.mn /
11. Л.Оюунтунгалаг / inder.mn /
12. М.Базарраднаа / mnb.mn /
13. Ж.Хулан / khulangoo.mn /
14. Н.Соёлбат / etoim.mn /
15. Б.Элбэрэлт / barimt.mn /
16. Л.Цэрэнжаргал / tonshuul.mn /
17. Д.Баясгалан / zarmedee.mn /
18. Д.Урнаа / grandnews.mn /
19. н.Пүрэвзана / today.mn /
20. Ц.Энхбат / control.mn /
21. Н.Алтантулга / itools.mn /
Мөн Монголын сайтын Холбооны III чуулганд оролцсон төлөөлөгчид Хяналтын зөвлөлийн 11 гишүүнийг сонгожээ. Үүнд:
1. С.Амартүвшин / fact.mn /
2. С.Хоролгарав / nuuts.mn /
3. Ш.Отгон-Өлзий / mongolbrand.mn /
4. Н.Энхцэцэг / openmongolia.mn /
5. Э.Цогбадрал / ardchilal.mn /
6. Ц.Дарханбат / ord.mn /
7. Б.Мөнхзул / miss.mn /
8. И.Цэвэлмаа / todaynews.mn /
9. Ө.Булган / atg.mn /
10. С.Мөнхзул / breakingnews.mn /
11. Н.Амартүвшин / tur.mn /
Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн 21 гишүүн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, холбооны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, салбар хариуцсан Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгох саналт хураалт явууллаа.
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгчид Б.Мөнхдөл, Э.Батхүү нар нэрээ дэвшүүлэн өрсөлдснөөс Удирдах зөвлөлийн шинэ гишүүдийн олонхийн саналаар dorgio.mn сайтын захирал Энхтайваны Батхүү Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдов.
Монголын Сайтын Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Болортулга, Хууль мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Б.Цоожчулуунцэцэг, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Л.Оюунтунгалаг, Бизнес хөгжил, төсөл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Р.Цагаанган, Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Ц.Мөнхбаатар нар Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч сонгогдсон байна. Мөн Монголын сайтын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Хуланг томиллоо.
Монголын Сайтын Холбооны Хяналтын зөвлөлийн даргаар И.Цэвэлмаа, дэд даргаар, Э.Цогбадрал нар сонгогдсон байна.
Ийнхүү ирэх хоёр жилд Монголын Сайтын холбоо хэмээх их айлыг удирдан, гишүүн сайтуудынхаа эрх ашгийг хамгаалж, цахим сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд хамтран зүтгэх шинэ баг, хамт олныг III чуулганы төлөөлөгчид сонголоо.
Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил дүрэлзэн бадрах болтугай.