Монгол Улсын Засгийн газрын энэ жилийн 2 дахь ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 11-ний лхагва гарагийн 15.00 цагт хуралдана. Тус хуралдаанаар Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр батлах тухай болон Төмөр замын шугамын чиг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн Баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаарх Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын мэдээллийг сонсоно. Та бүхэнд тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
№
|
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн
|
1.
|
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
|
Д.ОЮУНХОРОЛ
|
2.
|
Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын протоколын төсөл
|
Ц.МӨНХ-ОРГИЛ
|
3.
|
Төмөр замын шугамын чиг тогтоох тухай
|
Д.ГАНБАТ
|
4.
|
Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр батлах тухай
|
А.ЦОГЦЭЦЭГ
|
5.
|
Бусад асуудал*
|
Ж.ЭРДЭНЭБАТ
|
Танилцуулах асуудал
6 |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар
|
Ж.МӨНХБАТ
|
7 |
Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаар
|
Ж.МӨНХБАТ
|
8 |
Гадаад харилцааны сайдын олон улсын байгууллагын уулзалтад оролцсон дүнгийн талаар
|
Ц.МӨНХ-ОРГИЛ
|
9 |
Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар
|
Ц.МӨНХ-ОРГИЛ
|
10 |
Баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаар
|
Д.ГАНБАТ
|