logo
Зарим сумдын Эрүүл мэндийн төвд автомашин олгоно

Зарим сумдын Эрүүл мэндийн төвд автомашин олгоно

2017/01/12

2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд,

- Өвөлжилт хүндэрч байгаа зарим аймаг, суманд улсын нөөцөөс 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг  50 хувь хямдруулан олгохоор боллоо.  Мөн орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор нэр бүхий 15 сумын Эрүүл мэндийн төвд УАЗ маркын машин олгохоор Засгийн газрын тогтоол баталлаа. 

- Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.

-Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын  ажиллах журам болон “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д өөрчлөлт орууллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш