logo
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

2017/01/12

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зүүн аймгуудын нутгаар хүйтэн жавартай байна.

2017 оны 01 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, зүүн аймгуудын зарим газраар явган шуурга шуурна. Дархадын хотгороор 24-29 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 18-23 хэм, Хангайн уулархаг нутаг, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм хүйтэн байна.


2017 оны 1 дүгээр сарын 13-наас 1 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14,15-нд говь тал, хээрийн нутгаар секундэд   14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш